Нийтлэлч Баабар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар “Оросын байгууллагаас мөнгө аваад л Монголыг яаж хорлоё доо гээд амьдралаа зориулдаг гэдэг нь логик талаасаа ч Монгол хүний хувьд ч боломжгүй дэмий яриа. Төрлөх зангаасаа болж оросуудыг хульхидаад мөнгөтэй болсон. Тэр мөнгөөрөө эх орныхоо төлөө хөшөө ч босгосон. Хулхидуулсан оросууд одоо түүнийг үзэхээ больсон, орос дүрмээр алнаа л гэж байгаа. Амь нас гэр орон байгаа баялагаа бүгдийг барьцаанд тавсан хүн эх орон байтугай юугаа ч гарздахад өөрийн эрхгүй бэлэн болдог. Уг хүн нь эх орныхоо эсрэг хүн яавч биш. Ердийн монгол хүн болохоор эх орон элгэн садандаа хайртай. Эргэлзэх хэрэггүй. Гэхдээ хөөрхий гарах…
Зохиогч: Admin
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ. 2023 онд Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны реформ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтод төвлөрч ажилласан. Ерөнхий сайд хөдөө орон нутагт онцгой анхаарал…
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн нэр хүндийг унагах, сэтгүүлчдийн нийгмийн үнэ цэнийг үгүйсгэх хандлага илэрхий цухалзаж байгаа учир сэтгүүлчдээ өмөөрч өмнө нь бичиж байснаа дахин давтая: “Улаан диплом, бараан явдал” (Ц.Дашдорж), “Ууршуулж алдсан шингэн алт хайран” (Г.Жамц), “Далай ээж цаазын тавцанд” (Ц.Балдорж), “Ганц сар наслуулах гэж 10 сар тээдэггүй” (Ц.Балдорж), “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэгт (О.Дашбалбар), “Номон дээр гишгэсэн алдас” (О.Дашбалбар) “Дээд комиссын доод ажил” (Ц.Дашдондов), “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” (А.Даваасамбуу), “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” (Ш.Цэен-Ойдов), “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз?” (Ж.Барамсай)…Гарчигнаасаа эхлээд л ямархуу хурц нийтлэлүүд болох нь мэдрэгдэж байгаа биз. Бүгд л 1990 оноос өмнө…
Цаг уурын байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын нийт нутаг, Дорноговь аймгийн хойд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутаг, Баянхонгор аймгийн хойд, Завхан аймгийн зүүн, Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлээр баруун аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зүүн аймгуудын нутгаар, сүүлээр төвийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ “Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор олгох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” компани болон Үнэт цаасны төвлөрсөн…
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр улсын хэмжээнд зураг төсөвгүй барилга байгууламжийн судалгаа, Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилт, эрчим хүчний салбарын байгууллагуудын худалдан авах ажиллагааны нөхцөл байдал, даатгалын сангаас тэтгэмж, тэтгэвэр олгох журмын хэрэгжилт, Эдийн засаг хөгжлийн яамны болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын худалдан авах ажиллагаа зэрэгт тус тус дүн шинжилгээ хийв. Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдлийн талаарх иргэдээс ирүүлсэн Богд уулын дархан цаазат газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн…
60 тонн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн машин осолдож, эрдэнэт хүний амь үрэгдэж, олон хүн орон гэргүй болоод байна. Шадар сайд С.Амарсайхан “Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах, аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллана” хэмээн осол болсны дараахан мэдэгдсэн. Мөн Засгийн газраас бензин шатахуун, байгалийн хий худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, буруутай эздэд хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан. Нэлээд хэд хоног өнгөрчихлөө. Энэ ажил чинь эхэлсэн юм уу? Хяналт, шалгалтын ажил чинь ямар шатандаа явна вэ? Сар шинийн баяр дөхөөд ард иргэдийн санаа сэтгэл хөндийрсөн үед гаргасан шийдвэрээ цаг…
МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдож байсан Н.Номтобаяр Монголын Ногоон Намын даргаар сонгогдож М.Энхсайханы үүсгэн байгуулсан Монгол Үндэсний Намтай эвсэл байгуулж сонгуульд оролцохоор болсон билээ. Тэрбээр Монголын ард түмэнд хандан ил захидал илгээсэн байна. Уг ил захидалд: Эрдэм ном, эдийн засгаараа баян хүчирхэг байхыг хүсэгч Монголчууд аа, “Мөнх тэнгэрийн хүчин дор эвийг хичээж, хүчийг нэгтгэвээс бүтэхгүй зүйл гэж үгүй” хэмээх өвөг дээдсийн хэлсэн үгийг сэргээн санаж, Номт овогт Нямтайширын Номтойбаяр миний бие “Үндэсний эвсэл”-ийн тэргүүнээр сонгогдсоны хувьд үүрэг, хариуцлагаа хичээнгүйлэн гүйцэтгэхдээ баримтлах итгэл үнэмшил, үзэл бодлоо Та бүхэнтэй хуваалцъя. Би Монгол хэмээх нэрийг “эвсэх хүч” гэсэн утга агуулдаг байгаасай гэж хүсдэг.…
Нийслэлийн Засаг дарга дараах таван тохиолдолд газар олгоно. Үүнд: Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд; Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед; Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор; Царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.
ЭМБ-ын ажилтнуудын мэдээллийг ашиглан хуурамч эмчилгээний түүх бичиж, ЭМД-ын сангаас мөнгө нэхэмжилжээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавьж, иргэд даатгуулагчдад чанартай үйлчилгээг хүргэхийг зорьдог. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэрээт эмнэлгүүдэд санхүүжилт олгодог. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагууд иргэн-даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа эсэхэд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Тэгвэл 2024 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд иргэний гомдол, мэдээллийн дагуу ЭМДЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт газар дээрх хяналт, шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. Хяналтаар тус…