Зохиогч: Admin

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэлнэ. Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм. Сонсголын эхний өдрийн “Эмийн хүртээмж” сэдвийн хүрээнд Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм…

Дэлгэрэнгүй

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад,  Да хүрээ зах орчимд ажиллалаа. Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн,  энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хооронд маш ноцтой асуудлаар “алсын зайн тулаан” өрнөж байна. Тал талаасаа хоёр хоёр удаа “сум” тавьчихаад байгаа юм. Харин эдгээрээс, ялангуяа тэдний нэгэн цаг хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ярьцгааснаас нь тус тусынх нь гурван үг, гурван “мэдээ” анхаарал татав. Энд дурдагдах эшлэлүүдийг “Зууны мэдээ” сонин, телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэг зэрэг хэвлэл мэдээллийн эх сурвалжаас авав.  Ц.Элбэгдорж: Д.Дорлигжаваас “янз бүрийн юм” сонсогдоод байхаар нь “Чи ажлаа өг” гээд Хууль зүйн сайд болж холдож байсан “С.Зоригийг амиа алдсан нь “Эрдэнэт”-тэй холбоотой” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа хэлсээр байна. С.Зоригийг амиа алдах…

Дэлгэрэнгүй

Хаврын хуурайшилттай улирал үргэлжилж байна. Амиа бодсон, арчаагүй тамхичдын гай хаа сайгүй эрсдэл дагуулах боллоо. Өнөөдөр л гэхэд 17 цагийн үед 15 дугаар хороолол, Ромео-Жулетта хотхоны хогийн цэгт гал гарч бөөн утаа май дэгдэв. Хажуугаар нь өнгөрч явсан тамхичин тамхиа унтраалгүйгээр зориуд шидсэн нь тодорхой. Салхи шуургатай үед ноцтой гай тарихуйц хэрэг хийснээ мэдэж байгаа болов уу?Бүдүүлгийн туйл болсон тамхичид орон сууцны тагтан дээр тамхи татсанаас олон айл орон гэргүй болсон гашуун түүх давтагдсаар байх уу?!Тамхичдын учруулж буй хохирол их байгаа учраас хууль сахиулагчид олигтойхон ажилламаар байна! Учруулсан хохирлыг нь тамхичдаар төлүүлэх хууль бий биз дээ?! Б.Бат

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хот орчимд тохиолдож буй шороон шуурга 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Оройн 23:00 цагийн орчмоос нойтон цас орж цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээлж байна. Иймд хол ойрын замд шаардлагагүй тохиолдолд зорчилгүй, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын алба мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийг нүүрсний сонсголын үр дүнд гарсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох Засгийн газрын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй” хэмээн Д.Амарбаясгаланг буруутгажээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй. Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумдын нутгаар дунд. Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан. Хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон. Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад…

Дэлгэрэнгүй

…Нэгэн банкны “ATM”-ын дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Дунд эгнээний туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шилтэй бүсгүй дүрсхийн уурлалаа. “Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна” хэмээн ам хэлээ билүүдлээ. “Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ мэндлээд ирлээ” гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй “Ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэж гарсан юм бэ” гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо. Залуугийн дургүй гэнэт хүрсэн бололтой “Өө муу хөдөө царайлсан маанаг чинь яах…

Дэлгэрэнгүй

Өчигдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ үеэр гишүүг Б.Пүрэвдорж “Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа чухал салбарын нэг. Улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэх асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж боломжоо бүрэн  дүүрэн ашиглаж байна. Улс эх орноо хөгжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэхийн төлөө улс орон бүр байгаа боломжоо бүрэн  ашигладаг. Харин Монгол Улсын хувьд ийм боломжоо ашиглаж чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна. Ашигт малтмалын тухай…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа, Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ, Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Эх орныхоо өнцөг булан бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь,…

Дэлгэрэнгүй