Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хашаа арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна. Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ. Газрын тухай хуулийн дагуу буруутай этгээдээр зөрчил арилгахад учирсан зардлыг нөхөн төлүүлдэг. 2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоосон. Ингэхдээ 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт шалгалтыг явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байгаа болохыг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,…
Зохиогч: Admin
Зуслангаас бууж байгаа айлууд нохойгоо орхиж явснаас хүн рүү дайрч, зарим нь хүн барих тохиолдол гарч байгаа талаар Баянгол дүүргийн өндөр настан Ц.Бурмаа өгүүллээ. Хэрвээ тэжээвэр нохой нь хүн барих, улмаар амь насыг нь хохироовол тухайн эзэнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж 2-5 хорих хуультай шүү дээ!!! Д.Дорж
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт үйлчилж байгаа Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Засгийн газрын тэргүүлэх бодлогын чиглэлд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, эрчим хүчний томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх, үнэ тарифыг үе…
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд (2024.08.20) Монголбанканд ажиллав. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Байнгын хорооны дарга Р.Сэддорж болон тус хорооны гишүүдэд эдийн засгийн төлөв байдал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар танилцууллаа. Монголбанк 2024 онд инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд барихаар Үндсэн чиглэлдээ тусгасан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын эцсийн байдлаар инфляц 5.5 хувьтай, Монголбанкны үндсэн зорилтын түвшинд байна. Нийт инфляцын 63.1 хувь буюу дийлэнх хувийг дотоодын бараа, үйлчилгээний бүлэг бүрдүүлж байгаа гэлээ. 2021-2022 онд цар тахлын нөлөө байдал болон геополитикийн нөхцөл байдлаас үүдэн тээврийн саатал, гадаад үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан. Энэ…
УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбогдуулан Ёс зүй, дэгийн байнгын хороонд хариуцлага тооцох тухай албан бичиг явуулсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас дараах тодруулгыг авлаа. -УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудлаар танай байнгын хороо хэзээ хуралдаж, хэлэлцэх вэ? -Манай байнгын хороо өнөөдөр/өчигдөр/ хуралдахаар товлосон. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой албан бичиг ирсэн. Үүний дагуу байнгын хороо бүрэлдэхүүнээсээ дөрвөн хүнийг томилсон. Одоо өөртэй нь уулзах байх. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтийн төлөөлөл. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд ч гэсэн энэ асуудлыг би ярьдаг. Энэхүү бүрэн эрх гэдэг бол өөрийг нь хамгаалсан зүйл биш…
ЦССҮТ-ийн Цусны чанар аюулгүй байдлын албаны дарга Э.Тунгалагтуяаг цусны бүрэлдэхүүн хэсгийн нэг сийвэнгээ өгч байхад нь уулзаж, цусны нөөцийн талаар ярилцаж тодрууллаа. -Иргэдийн зуны амралтын өдрүүд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүн цуглуулалтын хэмжээ харьцангуй буурдаг аж. Цусны хэрэгцээ хэвээр байгаа үед энэ нь таатай бус сонсогдож байна. Энэ талаар танаас тодруулая. -Тиймээ. Аж ахуй нэгж, албан байгууллага, сургууль, иргэдийн амралтын үе эхэлсэн зуны саруудад цус, цусны бүрэлдэхүүн хэсгийн цуглуулалт буурч, улирлын чанартай нөөц багасах хандлага гардаг. Цусны нөөцийн хувьд бүтээгдэхүүн тус бүрийн онцлогоос шалтгаалаад өөр өөр байдаг. Нэг хүнээс авсан цуснаас улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гээд гурван…
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар болон худгийн талаарх ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү? -Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед түгээмэл тархацтай ордыг хориглох тухай ярихгүй, харин зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээлт хийх шаардлагаа өндөрсгөнө. Ажлын хэсэг энэ…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг хангах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд чиглэсэн олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах санал, санаачилгыг дэмжиж…
2024 оны эхний долоон сарын байдлаар нийт 178 хүн скүүтэр, цахилгаан дугуй, дугуй, мотоциклиос болж бэртэж гэмтсэн талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхааруулсан. Өөрөөр хэлбэл, гэмтлийн эмнэлгийн ачаалал хэрээс хэтрээд байна гэсэн үг. Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Учир нь нийслэлд дугуйн зам гэхээр орчин бараг байхгүй. Явган хүн, дугуй, цахилгаан дугуй, скүүтэр нэг замаар л явж байна. Үнэндээ тайван алхах боломж алга. Алхам тутамд эрсдэл бий болчихлоо! Иргэд ч нөхцөл байдлыг шүүмжилж эхлээд байна. Тухайлбал, БЗД-ийн иргэн Балжмаа “Хоёр хоногийн өмнө Хүнсний 20 дугаар дэлгүүрийн уулзвараар зам гарах гэтэл цахилгаан дугуй унасан 6-7 өсвөр насны хүүхэд хар…
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед Ардчилсан намын их хурал Илинойс муж улсын Чикаго хотноо даваа гарагт эхэллээ. Зохион байгуулагчид АНУ-ын өнцөг булан бүрээс Ардчилсан намын 5000 гаруй төлөөлөгч, нэр хүндтэй зүтгэлтнүүдийг хүлээн авахаар төлөвлөж байна. Мөн уг чуулганд 12 мянган сайн дурын ажилтан, 50 мянга орчим зочин оролцох ажээ. Их хурлын үеэр Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нар үг хэлнэ. Тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод буй дэд Ерөнхийлөгч Камала Харрис их хурлын сүүлчийн өдөр буюу пүрэв гарагт үг хэлэхээр төлөвлөжээ. Ж.Байден зургаадугаар сарын 27-нд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамптай тун тааруухан мэтгэлцсэн нь тэрбээр дахин дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүнээр ажиллаж чадах эсэхэд намын зүтгэлтнүүд, томоохон хандивлагчид болон намын бусад дэмжигчийг эргэлзэхэд…