Зохиогч: Admin

Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд гардууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд: Монгол Ардын Нам Ардчилсан Нам Үндэсний эвсэл Иргэний Зориг Ногоон Нам Бүгд Найрамдах Нам Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам Иргэний Хөдөлгөөний Нам Хөгжлийн Хөтөлбөр нам ХҮН Нам Ард Түмний Хүч Нам Үнэн ба Зөв Нам Ард Түмний Олонхийн Засаглал Нам Гэр Хороолол Хөгжлийн Нам ШИНЭ Нам Иргэдийн Оролцооны нэгдэл нам Сайн Ардчилсан…

Дэлгэрэнгүй

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусна. Үүний дараа Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто замыг шинэчилнэ. Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгож, ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийхээр болсон юм. Геодези, Усны барилга байгууламжийн газрын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа. Эрхэм Монголчууд аа! Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монголчууд бид парламентын ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын сонгуулийг сонгогчдын саналыг гээхгүй байх зарчимд суурилсан холимог тогтолцоогоор явуулж, хувь тэнцүүлсэн болон бүсчилсэн тойргоос сонгогдсон салбар салбарын дуу хоолой болсон 126 гишүүнтэйгээр анх удаа бүрдүүллээ. Анх удаа таван намын төлөөлөл парламентад суудалтай болж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25 хувь болж, бүс нутгийн дундаж үзүүлэлтээс давлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, экспертүүд, хилийн чанадад амьдарч буй иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад сонгогдсон…

Дэлгэрэнгүй

Лхагва гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний /mpox/ тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлажээ. Тус байгууллага сүүлийн хоёр жилийн хугацаанд уг өвчнийг хоёр дахь удаагаа ийм ангилалд оруулж байна. Сармагчны цэцэг нь халдвар авсан хүний шархтай хэсэгт хүрсэн тохиолдолд халдварладаг бөгөөд томуутай төстэй шинж тэмдэг илэрч, арьсан дээр тууралт гардаг. Гэхдээ ховор тохиолдолд үхэлд хүргэдэг байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад уг вирусний шинэ хувилбарын дэгдэлт бүртгэгдэж, Руанда, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг хөрш зэргэлдээ орнуудад хурдацтай тархсан байна. Тодруулбал, тивийн хэмжээнд халдварын тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 160 хувиар, нас барсан тохиолдол 19 хувиар өссөн байна. Африкийн Холбооны эрүүл мэндийн байгууллага болох Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мягмар гарагт уг өвчний тархалттай холбогдуулан онцгой…

Дэлгэрэнгүй

Хүүхдийн шүдний өвчлөл маш өндөр түвшинд байна. 8 дугаар сар дундаа ороогүй байхад Баянзүрх дүүргийн эмнэлгийн шүдний тасгийн цаг дуусчээ. Хувийн эмнэлгүүдийн зөвхөн ганцхан шүд эмчлэх төлбөр нь иргэдийн бодит орлоготой харьцуулбал хэтэрхий өндөр болохоор цалингаас цалингийн хооронд явдаг хүмүүс ихэвчлэн улсын эмнэлэгт ханддаг. Гэхдээ эрүүл мэндийн даатгал төлж байгаа гэдэг утгаараа улсын эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй байх ёстой шүү дээ! Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв гэдэг улсын эмнэлэг байх. Харамсалтай нь зөвхөн цахимаар цаг болгох журамтай болохоор энэ эмнэлгээр үйлчлүүлнэ гэдэг бараг л санасны гарз. 20 цагаас хойш цаг өгнө гэдэг боловч хэр баргийн хүн цахимаар цаг авах боломжгүй. Ачааллаасаа…

Дэлгэрэнгүй

Хас банкны эзэн Ч.Ганхуягийг бусдын эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд албадан ирүүлэхээр болсон талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн. Харин Ч.Ганхуяг үүнийг эсэргүүцэж цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Парисаас мэнд эрж байна. Олимп тойрсон хэрүүлийн хажуугаар би бас нэгэн мэдэгдэл хийхгүй бол болохгүй нь ээ. Эмэгтэй хүний долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон “Хас“-ын Ч.Ганхуягийг шүүхэд АЛБАДАН ирүүлэхээр болжээ… Ийм гарчигтай мэдээ дахин гарлаа. Өдий болтол би бүх юм хууль ёсныхоо дагуу шийдэгдэнэ гээд дуугүй явахыг хичээсэн. Одоо харин тэвчээр минь барагдав. Хэргийн учир тайлагдтал анхаарлаа сулруулахгүй ажиллана. Нээлттэй…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэд ээ 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байна. Өнөөгийн Монгол Улсын нийгмийн харилцааг 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан зарчим, үзэл санаа, түүнд нийцүүлэн боловсруулсан хууль тогтоомжоор зохицуулж байгаа. Одоогийн байдлаар Улсын Их Хурлаас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулийн 437 нь нийгмийн өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулж, даган мөрдөгддөг хуулиуд юм. Харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Баянгол дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролыг байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцсон юм. Баянгол дүүргийн хэмжээнд нийт 52 сургууль, 79 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сургууль, цэцэрлэггүй хорооны асуудлуудыг шийджээ. Энэ хүрээнд 22 дугаар хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ үеэр НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Алтай хотхонд орчимд сургууль барих 8000 м.кв газрыг шийдээд байна.  Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээд гацсан нэг төсөл…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу наймдугаар 14-нд төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авна. Иймд хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд болон байгууллагын фэйсбүүк хуудасны чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж эргэн мэдэгдэж байгаа болно. Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт…

Дэлгэрэнгүй