Зохиогч: Admin

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Иймд: Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, дулаан хувцаслах, Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байх, Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, Аялж, зугаалж, амралтаар явахдаа баталгаат зам…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн хяналт шалгалтын газар, геодизи усны барилга байгууламжийн газраас усны барилга байгууламж, барилга угсралтын ажлуудад төлөвлөгөөт бус шалгалтыг гүйцэтгэлээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг аваад байна. Энэ талаар Нийслэлийн хяналт шалгалтын газрын хэлтсийн дарга Г.Батбаатар “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Очрлон сургуулийн өргөтгөл “Эм Си Эс” пропертийз ХХК-ийн гүйцэтгэж буй барилгын талбайд хяналт шалгалтыг явуулахад “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэсэн усны барилга байгууламжийг гэмтээж, зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсныг илрүүлж зөрчлийг арилгуулсан. Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй 23 зөрчилд, зөрчлийн хэрэг нээн 73 сая төгрөгийн арга хэмжээ…

Дэлгэрэнгүй

Ёс зүйн зөрчил гаргаад байгаа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг зөвтгөхгүй. Гэхдээ засаж болох алдаа юм. Хариуцлага тооцох механизм нь ч бий. Харин иргэн бүрт буу эзэмшүүлнэ гэж ярьж бгаа гишүүдээ анхаарах хэрэгтэй бус уу? Нийгмийн сэтгэлзүй, иргэдийн авир ааш, ёс суртахуун, үзэл бодол, сэтгэц ухамсар уналтын, бас ухралтын байдалд байгаа ийм цөвүүн үед харин ч буу зэвсэгийг хориглох ёстой биз дээ? Тагтан дээрээсээ гох дарах халамцуу мунхагууд улам олширно. Малын бэлчээрээ булаацалдаад буу шийдэмдээ хүрээд бгаа хөдөөгийн ойворгон залууст боломж гаргаж өгөх гээд бга юм уу? УИХ-д аймаар шедевр хүмүүс гарсан гэж ойлгоод байгаа ш дээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмзэг…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.08.22) хуралдаан 18 цаг 56 минутад гишүүдийн 54 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг тус бүрд нь зүйл бүрээр нь хэлэлцсэн юм. Ажлын хэсэг төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ц.Даваасүрэн гишүүн Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Улсын Их Хурлын даргын 2024 оны 43 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээрахлуулан, 15 гишүүний…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр /2024.08.22/ Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Чулуут, Орхон, өврийн Буянт, Байдраг, Хожуул, Түй, Заг, Онги, Шаргалжуут, Алтай нуруунаас усжих Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Хэрлэн / Мөнгөнморьт/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-75 см даван хүчтэй үерлэж байна.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.  Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байна. Тухайлбал Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Болгар Улсын парламентын орлогч дарга, Киргиз Улсын…

Дэлгэрэнгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай (2024.08.21) танилцлаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, онцлох ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. Тодруулбал, сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарын холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан хууль, эрх зүйн орчинтой холбоотойгоор хорооны чиг үүрэг нэмэгдсэний зэрэгцээ  зохицуулалттай салбарын үнэлгээ ДНБ-ийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээнд өргөжин хөгжиж буйг онцлон дурдлаа. Санхүүгийн зохицуулалтын байгууллагуудын тоо тэр дундаа Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд тогтмол өндөр өсөлт үзүүлж буй талаар онцолсон юм. Тухайлбал системийн нөлөө…

Дэлгэрэнгүй

Стандарт, төлөвлөлтийг зөрчиж барилга барих газрын зөвшөөрлийг баруун солгойгүй өгсөнөөс болоод Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх болсоор уджээ! Хаа сайгүй эрсдэл! Явган хүний замгүйгээс хүн, машин, мотоцикль, дугуй нэг замаар л явж байна. Хүүхдээ түрсэн ээж, хөөцөлдөж тоглосон хүүхдүүд…!!!Хүний амьдрах нөхцлийг хөсөр хаяж мөнгөнд хөтлөгдсөнөөс болоод нийслэл хот хамгийн аюултай орчин болж хувираад байна! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хашаа арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна. Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ. Газрын тухай хуулийн дагуу буруутай этгээдээр зөрчил арилгахад учирсан зардлыг нөхөн төлүүлдэг. 2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоосон. Ингэхдээ 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан юм. Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт шалгалтыг явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байгаа болохыг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,…

Дэлгэрэнгүй

Зуслангаас бууж байгаа айлууд нохойгоо орхиж явснаас хүн рүү дайрч, зарим нь хүн барих тохиолдол гарч байгаа талаар Баянгол дүүргийн өндөр настан Ц.Бурмаа өгүүллээ. Хэрвээ тэжээвэр нохой нь хүн барих, улмаар амь насыг нь хохироовол тухайн эзэнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж 2-5 хорих хуультай шүү дээ!!! Д.Дорж

Дэлгэрэнгүй