“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр өөрийг нь Хятадын эрлийз гэж зарласантай холбогдуулж Шадар сайд Ч.Хүрэлбаатар няцаалт хийжээ. Цензургүй гүтгэлэгт архивын материалд үндэслэн хариуг өгье. Шинэ оны ажлын эхний өдөр Үндэсний төв архивын газар орж ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийн намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтарыг холбогдох хууль, журамд нийцүүлэн өргөдөл, хүсэлт гарган танилцлаа. Лавлагаа, хуулбарыг ч гаргуулан авлаа. Увс аймгийн архивт буй хоорондоо огт холбоогүй хоёр материалыг холбож харуулчихаад, Баян гэх хүнтэй холбоотой 1945 оноос өмнөх материал Увсын битгий хэл Төв архивт ч байхгүй бөгөөд Увс аймагт ганцхан Баян гэдэг хүн байсан хэмээн “Цензургүй”-н нэвтрүүлэгч сүржиндүү…
Зохиогч: Admin
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2024.01.02/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарын нэрийг дэвшүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар…
АН ихээхэн асуудалтай байна. Тэд анхнаасаа л фракцаар хуваагдаж ирсэн. Түүнийгээ “…Ардчилал” хэмээн зөвтгөдөг. Гэвч тэр нь үргэлжид намдаа гай болсоор ирсэн. 2020 оноос хойшх хагарал нь ч үүнтэй шууд холбоотой. Товчдоо, “ханлигийн систем”-ээсээ салж чадахгүй байгаа нь энэ намд лидер төрүүлэхгүй байгаа юм. Хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Дөнгүүр нь бүгдээрээ “…Би” гэдэг зуршилтай. Жилийн өмнө АН-ын дарга болсон Лу.Гантөмөр өнөө хэр нь “дарга” болж, бүрэн эрх мэдэл хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үүний илэрхийлэл юм. АН-ын дарга болохдоо “…Эвлүүлнэ” хэмээсэн нь одоогоор бүтээгүй байна. Тэрбээр “…Хэцүү юм байна” гэж хэвлэлээр ярьсан. Үнэхээр ч тийм л дээ. Тэр байтугай сонгууль ойртчихоод байхад…
Өмнөд Солонгосын сөрөг хүчний “Ардчилсан нам”-ын дарга Ли Жэ Мён Бусан боомт хотод байх үеэрээ халдлагад өртжээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн гэж Yonhap агентлаг мэдээллээ. Ли Жэ Мён Бусан дахь барилгын ажилтай танилцсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулж байх үед нь үл таних эрэгтэй хүн биед нь халдаж хутгаар хүзүүг нь зүссэн байна. Халдлага болсноос 20 минутын дараа Ли Жэ Мён эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл одоогоор өгөөгүй байна. Yonhap агентлагийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдийг газар дээр нь саатуулжээ. Өдгөө 59 настай Ли Жэ Мён бол улстөрч, нийгмийн зүтгэлтэн, иргэний эрхийн хуульч юм. 2010-2018 онд Соннам хотын даргаар,…
Япон Улсын төв хэсэгт орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16:10 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус улсын Цаг уурын хүрээлэнгээс Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай NHK мэдээллээ. Өнөөдрийн /2024.01.02-ны 11:00 цагийн байдлаар/ байдлаар 13 хүн амь насаа алдаж, 45 мянган өрх, айл тог цахилгаагүй болж, олон тооны хүн хүнд бэртэж, гэмтсэн бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Хөрсний гулгалт үүссэнээс орон нутгийн хот хоорондын хурдны галт тэрэгт зорчиж явсан 1400 хүн 11 цагийн турш замд боогджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт болсон бүс нутагт ойролцоогоор 31 удаагийн…
Даваа гарагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Япон тэнгисийн эргийн Ишикава мужид зургаан хүн амиа алджээ. Японы Цаг уурын агентлаг Япон тэнгисийн дагуу зарласан цунамийн бүх түгшүүрийг зөвлөмжийн түвшинд хүргэж бууруулсан байна. Гэхдээ дахин газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад уриалж байна. Ишикава мужийн хэд хэдэн хотод цунами ажиглагдсан байна. Тухайлбал, Важимад 120 гаруй см, Каназавад 90 см-ийн өндөр цунами үүсжээ. Ишикавагийн Цагдаагийн газраас мэдээлснээр, нэгэн өндөр настан нурсан байшингаас аврагдсаныхаа дараа нас барсан байна. Мөн өөр таван хүн амь эрсэджээ. Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, байшин барилга нурж сүйдсэн 50 гаруй тохиолдол…
Олон өдрийн амралт монголчуудын хувьд амралт бус архидах өдөр болоод удаж байна. Улсын баяр наадмын төрөөс “шагнасан” 9 өдрийн амралт үндсэндээ архины үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого болж хувирсан нь үнэн шүү дээ. Цээж нүцгэн эрчүүд согтуурхан орцны гадаа салхилж байсан хүүхдүүдийг айлгаж ичээх тохиолдол их гарсан даа. Сая шинэ житлийн баяр гээд монголчууд үндсэндээ хагас сар дэн дун явлаа. 2023 оны сүүлийн өдөр л гэхэд гэр орондоо байхын оронд орц хонгил хэсэж архидаж, айл амьтны амгалан тайван алдагдуулах хэрэг маш их гарчээ. Монголчууд архи гэдэг үр ашиггүй хоронд хамаг байдаг мөнгөө өгдөг явдлаа хэзээ зогсоох вэ? Амралтын өдрүүдээ зөв ухаалаг өнгөрөөх…
Европын хойд болон төвийн бүс нутагт хүчтэй аадар бороо олон хоног тасралтгүй үргэлжлэн орсны улмаас үерийн аюулт үзэгдэл гамшиг болон үргэлжилж байна. Тухайлбал, Нидерланд, Герман, Унгар зэрэг улсуудад гол мөрний ус аюулын улаан түвшинд хүрсэн байна. Унгар улсын Дунай мөрний усны түвшин 6.45мм хүрсэн нь 2013 оноос хойш бүртгэгдэж байгаа анхны тохиолдол болж байгаа аж. Дээрх улс орнуудад үүсээд буй байгалийн аюулт үзэгдэл үргэлжилж, хур тунадасны хэмжээ 15-29 мм хүрч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна хэмээн цаг уурын газраас мэдээллээ. Герман улсад 1000 орчим сайн дурын ажилтнууд олон мянган шуудайтай элс зөөвөрлөн орон байр, барилга байгууламжуудын доод давхрууд руу үерийн…
Японы төв нутгийн Ишикава мужид тав хүрэхгүй минутын зайтай хоёр удаа хүчтэй газар хөдөлж, Осака, Киото хотууд болон Токиод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Японы цаг уурын ерөнхий газрын мэдээлснээр, 5.7 магнитудын хүчтэй эхний чичирхийлэл өнөөдөр орон нутгийн цагаар 16.06 цагт бүртгэгдсэн бол 7.4 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт орон нутгийн цагаар 16.10 цагт болжээ. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй байгаа ч тус улсын баруун эрэгт бүхэлд нь цунамийн түгшүүр зарлаад байна. Давлагааны өндөр 5 метр хүрч болзошгүй тул нутгийн оршин суугчдад эргийн бүсээс даруй гарахыг уриалж байна гэж NHK мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан. Энэ хуульд Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл, Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ гэж МОНЦАМЭ мэдээллээ.