Зохиогч: Admin

Өнөөдөр /2024.11.15/ Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуурга тавьж, ихэнх нутгаар хүйтрэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. Иймээс хол, ойрын зам явахдаа машин механизмын бүрэн бүтэн байдлыг хангахыг санууллаа.

Дэлгэрэнгүй

“АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд” сэдвээр хийсэн ТВ9 телевизийн хэлэлцүүлгийг хүргэж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, эдийн засагч Б.Лакшми, Хятад судлаач Х.Баатархүү нар оролцлоо. -АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногт боллоо. Сонгуулийн үр дүнгээр Дональд Трамп ялалт байгуулж, ирэх дөрвөн жил цагаан ордныг удирдахаар болж байна. Дональд Трамп энэ удаагийн сонгуульд яагаад ялалт байгуулав. Та бүхэн байр сууриа илэрхийлнэ үү? Н.Энхбаяр: “Дональд Трамп ялах уу?, Харрис ялах уу? гэдэг дээр 50, 50 хувьтай байсан. Учир нь 6-7 мужид нэлээд хүчтэй савлагаа үүсэх магадлалтай байсан хэрэг. Үр дүнг харахад Дональд Трамп ялалт байгууллаа. Өнөөдрийн байдлаар…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.15) нэгдсэн хуралдаан 10:03 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтлоо. Эхлээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Пүрэв гарагийн (2024.11.14) чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд урьдчилан хүргүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авсан юм. Тиймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан зэргийг танилцууллаа. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж…

Дэлгэрэнгүй

Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3659 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон бөгөөд хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил түгээмэл илэрсэн байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодрууллаа. Тэрбээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233, 235 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга…

Дэлгэрэнгүй

Сар орчмын өмнө Камала Харрис телевизийн АВС сувагт ярилцлага өгч байлаа. Энгийн найрсаг яриа хөөрөөний үеэр нэр дэвшигч өөрийнх нь талаар илүү ихийг мэдэхийг хүсэж буй сонгогчдод сонирхолтой зүйлсийг ярих болов уу гэж америкчууд хүлээнэ. Одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены хэрэгжүүлж буй алхмуудаас ялгарахаар өөр ямар зүйлсийг та хийж чадах вэ гэсэн асуултад Харрис “толгойд юу ч орж ирэхгүй байна” гэж хариулсан нь олон сонгогчийн ой тойнд үлдэж хоцорчээ. Яг ингэж хэлснийг нь, өөрөөр хэлбэл, Харрис сурталчилгааныхаа явцад шинээр юуг ч санал болгож чадахгүй гэдгийг бүгд найрамдахчууд тэр даруйд нь овжноор шүүрэн авч, сөрөг сурталчилгаа хийж эхлэв. Дэд ерөнхийлөгч Харрис нэр хүндээ…

Дэлгэрэнгүй

Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ долоо хоногт хоёр өдөр дараалан хуралдах юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаас зарим зүйлийг  тодрууллаа. -Усны асуудлыг зохицуулсан 13 орчим хууль байдаг. Хууль хоорондын нийцэл ямар байна вэ. Ер нь ажлын хэсэг байгуулах гол шалтгаан нөхцөл юу байсан бол…? -Монгол Улсын Их Хурлын даргын 09 дүгээр сарын 05-ны өдийн 79 дүгээр захирамжаар Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд бүртгэгдсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмийн жортой холбоотой асуудлаар иргэдийн  өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, цаашид тус төвийн дуудлага алдалтыг арилгах, иргэдэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэх, төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан, -11-11 төвд хандсан иргэдийн санал гомдолд дурдсан асуудалд долоо хоног бүр дүн шинжилгээ хийж, эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд тухай бүр танилцуулах, -Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний талаар иргэдийн санал хүсэлтийг нийгмийн сүлжээ болон бусад сувгаар авч шийдвэрлүүлэх, цахим…

Дэлгэрэнгүй

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих ажлыг Шадар сайд Т.Доржхандын ахалсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна. Хуулийн төслийг хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байна. Үүнд: -Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулах; -Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх; -Хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах; – Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг…

Дэлгэрэнгүй