Зохиогч: Admin

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 5-ны шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарах аж гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Герман, Нидерланд, Румын, Испани гэсэн НАТО-гийн гишүүн дөрвөн улсад “Patriot” цогцолборын “газар-агаар” ангиллын 1000 хүртэлх тооны пуужинг /GEM-T/ худалдан авах гэрээ байгуулахад тус эвслийн зэвсэг худалдан авалтын агентлагаас (NSPA) дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ тухай НАТО-гийн хэвлэлийн албанаас өчигдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. Пуужингуудыг үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээг Raytheon, MBDA компаниудын хамтарсан үйлдвэр болох COMLOG компанитай байгуулсан байна. Түүнчлэн GEM-T пуужингийн Европ дахь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болсныг  мэдэгдэлд дурджээ. Агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системд зориулж пуужин худалдаж авах нь “Украинд явуулж буй Оросын дайны үеэр гишүүн орнууд агаарын довтолгооноос хамгаалах хүчээ бэхжүүлэхэд” зайлшгүй шаардлагатай гэж олон нийтийн X сүлжээнд нийтэлсэн НАТО-гийн мэдэгдэлд онцолсон…

Дэлгэрэнгүй

Нүүрсний сонсгол болсон. Гэрчээр дуудагдсан хүмүүсийн хэн нь ч буруугаа хүлээсэнгүй. Бараг бүгдээрээ өөрсдийгөө хайцаалж хамгаалцгаасан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас эхлээд хурал даргалагчийг болон шинжээч нарыг буруутгах улс цөөнгүй байна. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаагаа ч илэрхийлэв. Хэрвээ шүүх асуудлыг дэнслээд нэр бүхий хүмүүсийг гүтгэсэн байна гэж үзвэл сонсголыг мэдээллээр хангасан хүмүүс буруудна гэсэн үг үү? Шинжээчдийн гаргаж тавьсан баримтууд хуудуутай болж таарах уу? Ямар ч байсан учир начир нь үнэн зөвөөрөө хурдан олдоосой гэж залбирахаас. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм. -Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ? -Урьд шөнө буюу нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө орсон цаснаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн зам цэвэрлэгээний байгууллагууд бэлэн байдлыг ханган, зам, талбайн 500 орчим үйлчлэгч 94 машин техниктэйгээр ажиллалаа. Халтиргаа…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.  Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм. Тэрбээр, ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд тусгах санал, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Эмэгтэйчүүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгүүд тус тус хуралдаж санал солилцлоо. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгүүд санал зөвлөмжөө хэлэлцэн хүн амын бүлгүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, арга хэмжээг 2024 онд хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Хүртээмжтэй байдлыг хангасан энэ тохиолдолд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалт бий…

Дэлгэрэнгүй

Ираны тусгай хүчний командлагч Касем Сулейманигийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр хоёр цуврал дэлбэрэлт болж, 100 орчим хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Тус улсын төрийн телевизээр мэдээлснээр, зүүн өмнөд нутгийн Керман хотод К.Сулейманийг оршуулсан оршуулгын газарт түүний амь үрэгдсэний дөрөв дэх жилийн ойн арга хэмжээний үеэр 20 минутын зайтай хоёр цуврал дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн хариуцлагыг одоогоор аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Харин Ираны эрх баригчид үл мэдэгдэх “террористуудад” тохож байна. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси уг халдлагыг “жигшүүртэй, хүнлэг бус гэмт хэрэг” гэж мэдэгдсэн бол  шашны дээд удирдагч аятолла Али Хаменеи цуст цуврал дэлбэрэлтийн өшөөг авна гэж амлажээ. Орос, Герман, Турк зэрэг хэд хэдэн улс халдлагыг буруушааж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалсан байна. Дэлбэрэлтийн…

Дэлгэрэнгүй

“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг /2024.01.03/ өдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж,  хэлэлцэв. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр, 1990 оноос өмнө мал аж ахуйн үйлдвэрлэл сум-нэгдлийн тогтолцоонд суурилж байсныг та бид мэднэ. Энэ тогтолцоонд сул талууд мэдээж байсан. Гэхдээ давуу тал ч цөөнгүй байсан юм. Тухайлбал, үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болох бэлчээрийн газар нэгдмэл өмчлөлд байв. Малчид хөдөлмөрөө…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо. Үүнд; Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина.

Дэлгэрэнгүй