Зохиогч: Admin

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 67 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 137 иргэний аюулгүй байдлыг ханган, 7 тэрбум 59 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.  Сүүлийн өдрүүдэд хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага буурахгүй байна.Иймд хогийн сувагт ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна. Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг НОБГ  зөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж буй. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Уг байршилд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм. Энэ талаар хотын дарга…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд холын зайн тусгалтай “ATACMS” пуужингаар Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх зөвшөөрөл олгосон тухай “New York Times” сонин мэдээлжээ. Цагаан ордны тэргүүн үүрэгт ажлаа өгөхөөс хоёр сарын өмнө ийм шийдвэр гаргалаа. ОХУ-ын Курск мужид Умард Солонгосын цэргүүд ирсэн тухай мэдээлэл авсны дараа Байден ийм алхам хийсэн гэж тус сонины эх сурвалж онцолсон байна. Киев АНУ-ын “ATACMS” баллистик пуужинг Оросын Курск мужид байлдаж байгаа Украины цэргүүдийг хамгаалах, Оросын болон Хойд Солонгосын цэргүүдийн байршилд цохилт өгөхөд ашиглах боломжтой аж. АНУ-ыг дагаж Франц, Их Британи хоёр улс мөн тэдний алсын зайн тусгалтай пуужингуудыг ашиглан Оросын нутаг дэвсгэрийн гүнд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ. Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.11-11.17/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 111 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь ус цаг гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

 Ирэх оны хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжих Оросын үр тарианы экспортын квотын хэмжээ өнгөрсөн оны 29 сая тонноос бараг гурав дахин буурах төлөвтэй байна хэмээн шинжээчид таамаглажээ. Орос улс энэ оны 7 дугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл /экспортын улирлын эхний хагаст/ квотгүйгээр үр тариагаа экспортолж байгаа бөгөөд үүний дараа дотоодын 260 трейдэрүүдэд экспортын квот тогтоох юм. Зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг ИКАР компанийн таамаглаж буйгаар, 2024/2025 оны улирлын хоёрдугаар хагаст хамаарах экспортын квот 11,5-12 сая тн байх төлөвтэй. Харин консалтингийн SovEcon компанийн захирал А.Сизовын тооцоолсноор уг квотын хэмжээ 10 сая тн, үр тариаг төмөр замаар тээвэрлэгч “Русагротранс”…

Дэлгэрэнгүй

Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбай, цэвэрлэгээ, үйлчилгээний 13 байгууллага ажилладаг. Нийт 11 зориулалтын агуулахад 1718.5 тонн давс, 735 тонн бодис нөөцөллөө. Мөн үргэлжлүүлэн давс, бодисын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Халтиргаа гулгаа ихээр үүсдэг даваа гүвээ, өгсүүр уруу, сүүдэр 46 байршилд 46 хайрга, давстай савыг байршуулсан. Зам, талбай шүүрдэх тусгай зориулалтын 9 машин, бага оврын зам талбай шүүрдэгч 11, зам талбайд давс цацах, чийгшүүлэх, автомат шүүрдэгчтэй камаз 4, давс цацах төхөөрөмж 15, авто замын хунгарласан их хэмжээний цас, мөсийг түрэх, хусаж цэвэрлэх зориулалттай 2 автогрейдер, 9 ковш зэргээр цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг бүрдүүлжээ. Баянгол дүүрэг өвөлжилтийн бэлтгэл…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр /2024.11.15/ Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Мөн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуурга тавьж, ихэнх нутгаар хүйтрэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. Иймээс хол, ойрын зам явахдаа машин механизмын бүрэн бүтэн байдлыг хангахыг санууллаа.

Дэлгэрэнгүй

“АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд” сэдвээр хийсэн ТВ9 телевизийн хэлэлцүүлгийг хүргэж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, эдийн засагч Б.Лакшми, Хятад судлаач Х.Баатархүү нар оролцлоо. -АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн долоо хоногт боллоо. Сонгуулийн үр дүнгээр Дональд Трамп ялалт байгуулж, ирэх дөрвөн жил цагаан ордныг удирдахаар болж байна. Дональд Трамп энэ удаагийн сонгуульд яагаад ялалт байгуулав. Та бүхэн байр сууриа илэрхийлнэ үү? Н.Энхбаяр: “Дональд Трамп ялах уу?, Харрис ялах уу? гэдэг дээр 50, 50 хувьтай байсан. Учир нь 6-7 мужид нэлээд хүчтэй савлагаа үүсэх магадлалтай байсан хэрэг. Үр дүнг харахад Дональд Трамп ялалт байгууллаа. Өнөөдрийн байдлаар…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.15) нэгдсэн хуралдаан 10:03 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтлоо. Эхлээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Пүрэв гарагийн (2024.11.14) чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд урьдчилан хүргүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авсан юм. Тиймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт…

Дэлгэрэнгүй