Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг хангах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд чиглэсэн олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах санал, санаачилгыг дэмжиж…

Дэлгэрэнгүй

2024 оны эхний долоон сарын байдлаар нийт  178 хүн скүүтэр, цахилгаан дугуй, дугуй, мотоциклиос болж бэртэж гэмтсэн талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхааруулсан. Өөрөөр хэлбэл, гэмтлийн эмнэлгийн ачаалал хэрээс хэтрээд байна гэсэн үг. Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Учир нь нийслэлд дугуйн зам гэхээр орчин бараг байхгүй. Явган хүн, дугуй, цахилгаан дугуй, скүүтэр нэг замаар л явж байна. Үнэндээ тайван алхах боломж алга. Алхам тутамд эрсдэл бий болчихлоо! Иргэд ч нөхцөл байдлыг шүүмжилж эхлээд байна. Тухайлбал, БЗД-ийн иргэн Балжмаа “Хоёр хоногийн өмнө Хүнсний 20 дугаар дэлгүүрийн уулзвараар зам гарах гэтэл цахилгаан дугуй унасан 6-7 өсвөр насны хүүхэд хар…

Дэлгэрэнгүй

Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед Ардчилсан намын их хурал Илинойс муж улсын Чикаго хотноо даваа гарагт эхэллээ. Зохион байгуулагчид АНУ-ын өнцөг булан бүрээс Ардчилсан намын 5000 гаруй төлөөлөгч, нэр хүндтэй зүтгэлтнүүдийг хүлээн авахаар төлөвлөж байна. Мөн уг чуулганд 12 мянган сайн дурын ажилтан, 50 мянга орчим зочин оролцох ажээ. Их хурлын үеэр Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нар үг хэлнэ. Тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод буй дэд Ерөнхийлөгч Камала Харрис их хурлын сүүлчийн өдөр буюу пүрэв гарагт үг хэлэхээр төлөвлөжээ. Ж.Байден зургаадугаар сарын 27-нд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамптай тун тааруухан мэтгэлцсэн нь тэрбээр дахин дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүнээр ажиллаж чадах эсэхэд намын зүтгэлтнүүд, томоохон хандивлагчид болон намын бусад дэмжигчийг эргэлзэхэд…

Дэлгэрэнгүй

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан. Гэвч тус компани наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн шалгана. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусарын хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, нөхөр Др. Алеш Мусар болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадольник нар угтаж авлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө. Мөн хоёр орны харилцаа,…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 934 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гадаадын иргэн “Ч” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор…

Дэлгэрэнгүй

Амттанд дургүй хүүхэд гэж байхгүй. Гэтэл Хятадад үйлдвэрлэсэн шарсан дүпү гэх бүтээгдэхүүнийг хүүхэд, залуус маш их хэрэглэх болжээ. Ялангуяа 8 нэрийн гэх жижиг хүнсний дэлгүүрүүд маш ихээр борлуулах болжээ. Мэргэжлийн хүмүүс энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн биед хортой талаар сэрэмжлүүлэг гаргасан байна. Үүнд: -Шарсан дүпү нь их хэмжээгээр халуун ногоо агуулсан тул ходоодонд маш хортой ба ходоодыг түлэх аюултай -Үнэр нь маш хурц бөгөөд будагч бодис их хэмжээгээр агуулагдсан -Донтуулагч бодис агуулагдсан бөгөөд их хэмжээгээр идэх хүслийг төрүүлж, улмаар ходоодны хорт хавдар үүсгэдэг байна. Иймээс эцэг эх, сурагч та бүхэн энэ зүйлсээс татгалзаж эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна гэжээ. Хил гаалиар…

Дэлгэрэнгүй

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Монкон групп” ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, “Монкон групп” ХХК-д хүргүүлсэн байна. Гэвч “Монкон групп” ХХК нь хөрсний усаа үргэлжлүүлэн авто замын ус зайлуулах хоолой руу шахаж байна. Үүнээс үүдэн өнгөрсөн хоёр өдрийн үргэлжилсэн борооноор Дүнжингаравын авто зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний зам…

Дэлгэрэнгүй

Орон нутгаар нэлээдгүй явлаа. Гар, толгой хоёроо ажиллуулж чадаж байгаа нь боломжийн сайхан амьдарч байна. Хамгийн баярлаж, бас бахархууштай нь ахмад настнууд залуучуудаасаа дутахгүй хөдөлмөрлөж байгааг харлаа. Сэтгэж, түүнийгээ ажил болгож чадаж байгаа хөгшчүүд очсон аймаг, сум бүрт байна. Ахмадын хороо нь ч сайн ажиллаж, өндөр настнуудаа чиглүүлж, идэвхжүүлэх юм. Ахмадууд нь ч ахмадын байгууллагаа сайн хүрээлэх юм. Гар урлал, газар тариалан, сүү, цагаан идээний болон бусад жижиг, дунд үйлдвэрлэл ахмадуудын дунд боломжийн хөгжиж. Хамтарч бүлэг болж ажиллахаас гадна зэргэлдээ сумынхаа ахмадын хороотой гэрээ байгуулан хамтран ажиллаж, туршлага солилцож байгаа нь олз. Ажиллаж чадаж байгаа хүмүүсийн ухамсар сэтгэхүй нь өөр…

Дэлгэрэнгүй

“Монголын Үндэсний Давхар Даатгал” ХК-аас 10 жилийн ойгоо угтан зохион байгуулсан “Эрсдэлд тэсвэртэй Монгол” чуулга, уулзалтад ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо. Малын индексжүүлсэн даатгалаар энэ оны 10 сарын байдлаар зудад өртсөн даатгалтай 218 сумын 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болсон байна. Энэ нь тус даатгалаар олгосон түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөр юм. Улсын хэмжээнд нийт малчдын 18 хувь нь Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдаг байна. Цаашид орон нутгийн удирдлага, малчдын дэмжлэгтэйгээр даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг энэ үеэр онцоллоо гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй