Зохиогч: Admin

Хаврын хуурайшилттай улирал үргэлжилж байна. Амиа бодсон, арчаагүй тамхичдын гай хаа сайгүй эрсдэл дагуулах боллоо. Өнөөдөр л гэхэд 17 цагийн үед 15 дугаар хороолол, Ромео-Жулетта хотхоны хогийн цэгт гал гарч бөөн утаа май дэгдэв. Хажуугаар нь өнгөрч явсан тамхичин тамхиа унтраалгүйгээр зориуд шидсэн нь тодорхой. Салхи шуургатай үед ноцтой гай тарихуйц хэрэг хийснээ мэдэж байгаа болов уу?Бүдүүлгийн туйл болсон тамхичид орон сууцны тагтан дээр тамхи татсанаас олон айл орон гэргүй болсон гашуун түүх давтагдсаар байх уу?!Тамхичдын учруулж буй хохирол их байгаа учраас хууль сахиулагчид олигтойхон ажилламаар байна! Учруулсан хохирлыг нь тамхичдаар төлүүлэх хууль бий биз дээ?! Б.Бат

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хот орчимд тохиолдож буй шороон шуурга 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Оройн 23:00 цагийн орчмоос нойтон цас орж цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээлж байна. Иймд хол ойрын замд шаардлагагүй тохиолдолд зорчилгүй, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын алба мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийг нүүрсний сонсголын үр дүнд гарсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Нүүрсний хулгай”-г илчилж сонсгол хийж, түүний дагуу гарсан УИХ-ын тогтоолыг 3 сарын турш хэрэгжүүлэхгүй, холбогдох Засгийн газрын тогтоолын төслийг санаачилж Засгийн газраар хэлэлцүүлэхгүй байгаа эс үйлдэлдээ ЗГХЭГ-ын дарга тайлбар хийвэл зохино. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцна. Нүүрс ярихаар гурил яриад бултаад байх шаардлагагүй” хэмээн Д.Амарбаясгаланг буруутгажээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй. Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумдын нутгаар дунд. Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн байна. Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан. Хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон. Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад…

Дэлгэрэнгүй

…Нэгэн банкны “ATM”-ын дэргэд олон хүн дугаарлан зогсоно. Дунд эгнээний туранхай залуу хэн нэгнийг дуудсанаа төдөлгүй яваад очив. Удалгүй буцаж ирээд эгнээндээ орох гэтэл ард нь байсан 30 орчим насны дунд зэргийн нуруутай, дэгжин нүдний шилтэй бүсгүй дүрсхийн уурлалаа. “Чамайг энд байсныг мэдэхгүй юм байна. Би яарч байна” хэмээн ам хэлээ билүүдлээ. “Та намайг хараа биз дээ. Би таньдаг хүнтэйгээ мэндлээд ирлээ” гэж туранхай залууг учирлавал нөгөө бүсгүй “Ёстой мэдэхгүй юм байна. Үхсэнээ хийх гэж гарсан юм бэ” гэж илт гүжирдээд залууг түлхэх мөртөө урдуур нь дайраад орчихлоо. Залуугийн дургүй гэнэт хүрсэн бололтой “Өө муу хөдөө царайлсан маанаг чинь яах…

Дэлгэрэнгүй

Өчигдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Т.Энхтүвшин нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Энэ үеэр гишүүг Б.Пүрэвдорж “Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа чухал салбарын нэг. Улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэх асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж боломжоо бүрэн  дүүрэн ашиглаж байна. Улс эх орноо хөгжүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортоо нэмэгдүүлэхийн төлөө улс орон бүр байгаа боломжоо бүрэн  ашигладаг. Харин Монгол Улсын хувьд ийм боломжоо ашиглаж чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна. Ашигт малтмалын тухай…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа, Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ, Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Эх орныхоо өнцөг булан бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь,…

Дэлгэрэнгүй

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо. Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпын наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпын хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45, паралимпын наадамд 12 эрх авч оролцох зорилт тавиад байна. Одоогоор зуны олимпын зургаан төрөлд 10, паралимпын гурван төрөлд дөрвөнэрх баталгаажжээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүний Олимп, паралимпын наадамд өмсөх ёслолын болон спорт хувцасны сонгон шалгаруулалт хийж байна. 10 мянга орчим иргэнээс санал…

Дэлгэрэнгүй

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ сарын 10-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг, сумын тоо эрс буурсан байна. Гэвч энэ нь зудын хор хохирол буурсан гэсэн үг биш юм. Өчигдрийн /2024.04.11/ байдлаар малын хорогдол 6.6 сая буюу 10.2 хувьд хүрсэн. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээллэв. Түүнчлэн 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх бийг онцоллоо. Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, 14-нийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс…

Дэлгэрэнгүй

Сүүлийн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийн эргэн тойронд олон үйл явдал өрнөж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос хоёр долоо хоногийн өмнө энэ хэргийн талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр уг хэргийг “…Улс төрийн аллага” гэж мэдэгдсэн. Тодруулбал, “…С.Зоригийг хөнөөсөн хэрэг нь тухайн үедээ “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон. Том агуулгаараа системийн авлигатай холбоотой” гэж ярьсан. Л.Оюун-Эрдэнийн “…Захиалагч нь бараг тодорхой С.Зоригийг хөнөөсөн хэрэгт тухайн үед юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана. Энэ хэрэг дээр хэрэв…

Дэлгэрэнгүй