“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сэдэвт сургалтыг Хүний эрхийн Үндэсний комисс, “Тэгш нийгэм холбоо” ТББ-аас 2025 оны зургадугаар сарын 25-26-ны өдрүүдэд Пума империал зочид буудалд зохион байгууллаа.
Сургалтад Хүний эрхийн Үндэсний комиссийн орон нутаг дахь ажилтнууд, “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын гишүүд, дэмжигчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон байгууллагуудын төлөөлөл оролцож, “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчлийг орон нутагт илрүүлэх явц, зөрчигдсөн эрхийг сэргээх, хариу үзүүлэх чадавхид гарсан ахиц, дэвшил”, “Гомдол, зөрчлийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн талаарх мэдээлэл”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн тухай ойлголт, Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн тухай” зэрэг өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл сонсч, санал бодлоо илэрхийлэн харилцан ярилцлаа.
Г.Баатар