Жил бүрийн 6 дугаар сарын 14 бол Цусны донорын дэлхийн өдөр. Энэ өдөр дэлхийн улс орнууд эрдэнэт хүний амь насыг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг сайн дурын, авлагагүй цусны донорууддаа талархал илэрхийлж, тэднийг алдаршуулдаг уламжлалтай. 2025 онд Цусны донорын дэлхийн өдрийг “Цусаа өгч, Итгэл түгээе: Хамтдаа амьдрал бэлэглэе!” уриан дор тэмдэглэж байна.
Цус сэлбэлт шаардлагатай байгаа өвчтөнүүдийг чанартай, аюулгүй, хүртээмжтэй цус, цусан бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тогтмол хугацаанд цусаа хандивлах шаардлагатайг олон нийтэд таниулах зорилготой уг өдрийг Монгол Улсын Цусны алба Үндэсний хэмжээнд 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирлээ. Энэхүү өдрийг тэмдэглэх нь олон талын ач холбогдолтой бөгөөд хамгийн гол нь хүн амын дунд цусны донорын талаарх мэдлэг, хандлага сайжирч, улмаар цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бүрдүүлэхэд тодорхой нөлөө үзүүлдэг билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан үүрэгт ажлынхаа зэрэгцээ бусдын амь насыг аврах үйлсэд үнэт цагаа харамгүй зориулдаг нэр бүхий байгууллага, иргэдийн шагнаж, алдаршуулав.
1. “Цусны донор дүүрэг”-ээр түүхт 60 жилийн ойгоо угтан хүмүүнлэгийн үйл ажиллагаа өрнүүлэн дүүргийн нийт иргэдийнхээ дунд цусны донорын сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт цус цуглуулах суурин төв байгуулахад дэмжлэг үзүүлэх, Цусны донорын үндэсний өдөр, Сар бүрийн 3 цусаа бэлэглэх өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг хамтран зохион байгуулж донор алдаршуулах зэрэг бүх талаар ЦССҮТ-тэй хамтран ажиллаж цаашид олон олон арга хэмжээ хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа БАЯНГОЛ дүүргийг,
2. “Цусны донор хамт олон”-оор баяр наадмын болон амралтын үе болох зуны саруудад цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд онцгой үүрэгтэй оролцож иргэний үүргээ нэр төртэй хэрэгжүүлдэг Дотоодын цэргийн 805 дугаар анги, Сургалт, судалгаа шинжилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг үндсэн үйл ажиллагааны хажуугаар АШУҮИС-аас санаачлан их, дээд сургуулиудын дунд хэрэгжүүлдэг “Дусал цус-Дүүрэн амьдрал” аяны хүрээнд 3 удаа донорын өдөрлөг зохион байгуулж 300 нэгж цус цуглуулж 900 хүнд амьдрал бэлэглэсэн болон КЛУБ 25, Оюутан хөгжлийн төвөөрөө дамжуулан хүмүүнлэгийн идэвхтэй аян өрнүүлж, ЦССҮТ-ийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн “Ач” анагаах ухааны их сургууль, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй их ажлын хажуугаар хүмүүнлэгийн сайн үйлийг сурталчлан дэлгэрүүлж, өөрсдөө уриалан оролцдог “Интермед” клиник эмнэлгийг,
3. “Шилдэг донор элсүүлэгч хамт олон”-оор цусны донор элсүүлэх, сурталчлах ажлыг үр дүнтэй явуулж, цус цуглуулах, сар бүрийн 3-ны Цусаа бэлэглэх өдрийн арга хэмжээг хамтран зохион байгуулдаг 35 удаа 1931 нэгж цус цуглуулсан Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо, 17 удаа 1121 нэгж цус Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо, 23 удаа 1193 нэгж цус цуглуулсан Баянгол дүүргийн Улаан загалмайн хороо, 53 удаа 5220 нэгж цус Монголын донорын холбоог,
4. Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч шилдэг байгууллагаар цусны доноруудыг алдаршуулан урамшуулах үйл хэрэгт тогтвортой хамтран ажилладдаг “Сүү” ХК, “Ulker mongolia” брэнд, JCI конгресс салбар байгууллагыг,
5. “Хүмүүнлэгийн үйлсийг сурталчлагч байгууллага”-аар 2023 оноос хойш цусаа хандивлах санаачилгыг дэлгэрүүлж, нийгэмд эерэг уриалгыг түгээн, итгэл найдвар урам зоригийг бие биедээ бэлэглэхийг уриалан ажилладаг HWPL Олон улсын төрийн бус байгууллагыг тус тус шалгаруулж, өргөмжлөл гардууллаа. Өнөөдрийн арга хэмжээнд ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа, ДЭМБ-ын Эрүүл мэндийн тогтолцоо хариуцсан зохицуулагч Бенуа Мативет, ЭМЯ-ны Тусгай мэргэжлийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлах шинжээч М.Оюунчимэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, МУЗН-ийн Эрүүл мэнд, нийгэм хамгааллын газрын дарга Б.Гантулга, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Г.Сурахбаяр, “Монголын донорын холбоо” ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам нар хүрэлцэн ирж оролцлоо.
ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛЬ-ийн эздэд шагналыг нь гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог ШУДАРГА ЖУРАМ медалиар:
-Си Ди Ар Пи Компаний Бригадын ахлах ажилтан Равжирын Чинзориг
-УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэлт эрчим эмчилгээний тасгийн Мэс заслын тасгийн ажилтан Жарантайн Лхамсүрэн
-Синохайдр корпорайшн Монголий ХХК-ийн ХАБЭА-н сургагч багш Очирхүрээгийн Зоригт
-Натул ХХК, Натул эмнэлгийн Их эмч Нацагдоржийн Лхажий
-Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Баяраагийн Мөнхбаатар нарыг тус тус шагнаж алдаршуулав.
Хүндэт донорын эгнээ 154 хүнээр хүрээгээ тэллээ
Цусны донорын Дэлхийн өдрийн хүрээнд Улаанбаатар хотоос 85, орон нутгаас 69, нийт 154 донор шинээр ХҮНДЭТ ДОНОР-ын болзол хангаж, цол тэмдгээ гардаж авлаа. 30-аас дээш удаа цусаа өгсөн, өгч байгаа байнгын доноруудад энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болдог билээ.
Дашрамд дурдахад энэ оны нэгдүгээр сард зохион байгуулагдсан Цусаа бэлэглэх Үндэсний өдрөөр 44 хүн Хүндэт донор болсон юм.
2025 оны хамгийн залуу Хүндэт донороор Асылбекийн Елдос шалгарсан бол “Мөнгөн донор” цол тэмдгийг Т.Энхтайван, “Хүрэл донор” цол тэмдгийг Д.Хаянхярваад тус тус хүртээлээ. Мөн “Энэрэл” алтан медалиар Д.Цолмонтуяа, “Нигүүлсэл” алтан медалиар Г.Бат-Ирээдүй, “Нигүүлсэл” мөнгөн медалиар А.Мянган, Р.Цэрэндаш нарыг шагнаж алдаршууллаа.
5 сэтгэгдэл
8zv4ac
294yw0
78jl7h
n60z5d
aa89kj