Өчигдрөөс Богдхан-Уулын дархан цаазат газрын ойн санд 3000 га, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн санд 2000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэлжээ.
Богдхан уулын Хүүш, Чандмана, Зайсан, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Төрхурах, Сажинхурах зэрэг амнуудад хортон шавжийн хэт олшрох үүсээд байгаа тул устгалыг зориулалтын агаарын хөлөг ашиглан явуулах аж.
Хортон шавж устгалын бодис цацаад удаагүй байх тул 14 хоног ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж байна.
4 сэтгэгдэл
gvtr4l
gca6ze
bqk7xl
ea2pwf