Засгийн газрын хуралдаанаар сайд нарын 100 хувийн саналаар хамтарсан Засгийн газрын ирээдүйг УИХ-д даатгасан гэдэг мэдээлэл гарч байна.
Тэгвэл АН-ын дарга Лу.Гантөмөр үүнээс огт өөр байр суурь илэрхийлэв. Тэрбээр “АН ямар ч тохиолдолд ажлаа хийж байгаад дараагийн Засгийн газар байгуулагдахад гарна. Бид МАН-ын дарга, бүлэг дээр орж асуудал юу болсон талаар ярих шаардлага тавьж байгаа. Монгол Улсын Засгийн газрыг биш Ерөнхий сайдыг УИХ томилдог. Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө томилдог энэ хуулиараа л явна. АН засагт байх эсэх дээр бид цэг тавьсан” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
2 сэтгэгдэл
xh3ghu
5vd6b0