Дарь-Эхэд байх нэгэн хүнсний дэлгүүр. 60 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд архи авав. Тэр хоёртой ойролцоо насны худалдагч эмэгтэй “Архи дэмий шүү дээ” гэвэл чамгүй халамцсан нөгөө хоёр “Аа зүгээр, зүгээр” гэсээр гарав. Дараахан нь намхан биетэй эмгэн “100 граммын архи авая” хэмээн хэдэн задгай төгрөг сарвайв. Худалдагч мөн л “Та одоо уугаад л яваад байх юм. Биеэ бодооч” гэлээ. Ашиг орлогоо гэхээсээ ахмад хүнээ гэсэн сэтгэл нь харагдав.
С.Бат