Зохиогч: Admin

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.12.11) Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа. Гишүүдийн 51.9 хувийн ирцтэй эхэлсэн тус томилгооны сонсголын эхэнд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дэг танилцуулав. Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг бүртгэсэн, ажлын хэсэг байгуулсан, Ц.Сандаг-Очир гишүүнээр ахлуулсан тус ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. Ийнхүү томилгооны сонсгол эхэлж, дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир нэр дэвшигч Машлайн Алтан-Очирын талаар танилцуулав. М.Алтан-Очир нь 1974 онд Ховд аймагт төрсөн, 50…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.12.11) Бүгд Найрамдах Франц Улс болон Европын Холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера да Силва, Ина Марчюлёните нарыг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгууль, түүний үр дүн, хамтарсан Засгийн газрын талаар танилцуулж, ардчилал, шударга ёс, чөлөөт зах зээлийг баталгаажуулах улс төрийн тогтвортой байдал бүрдэж, Монгол Улс хөгжил дэвшлийн гараан дээр ирснийг тэмдэглэв. Тэрбээр хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч…

Дэлгэрэнгүй

Амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Ер нь томуу, томуу төст өвчний тархалт их байна. Энэ нь нэг талаас эцэг, эх, насанд хүрэгчдийн хайнга, хэнэггүй, хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир нь улирлын чанартай ханиад томууны дэгдэлтийн үед амны хаалт зүүж хэвших нь өөрийгөө ч, үр хүүхдүүдээ ч хамгаалах ач холбогдолтой арга юм. Гэтэл олон нийтийн газарт амны хаалт огт зүүхгүйгээс гэр бүл, үр хүүхдүүддээ ханиадны вирус дамжуулж байгаа нь бодитой сөрөг үзэгдэл. Одоогоос 3 жилийн өмнө Ковид-19 цар тахлын дэгдэлт оргил үедээ хүрч нийтээрээ амны хаалт зүүж байлаа. Тухайн үед бусад…

Дэлгэрэнгүй

Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийн, зөрчлийг арилгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Чингилтэй дүүргийн 7 дугаар хороо, Телевизийн хуучин эцэст байрлах “Дашваанжил” ХХК-ийн автомашин хийгээр цэнэглэх станцад гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ. НХШГ-ын Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд 57 байршилд автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс шингэрүүлсэн шатдаг хий хадгалах саваа ил байрлуулдаг 33 байршил бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд тухайн савыг газар доор далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг…

Дэлгэрэнгүй

G7 буюу “Долоогийн бүлгээс” гаргасан санаачилгын хүрээнд Украинд 20 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснээ өчигдөр АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ. Зээлийн төлбөрийг Барууны орнуудад царцаагдаад буй Оросын активуудын орлогоор хийх ажээ. G7-гийн шугамаар олгох зээлийн нийт дүн 50 тэрбум ам. доллар буюу 47,5 тэрбум евро юм. Яаралтай тусламжийн албад, эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Украин улсад санхүүгийн нөөц хөрөнгө шаардлагатай байгаа гэдгийг Сангийн сайд Жанет Йеллен онцлон тэмдэглэлээ.  “Украиныг дэмжих нь АНУ-ын үндэсний эрх ашигт амин чухал бөгөөд Украин унах аваас Европ дахь манай НАТО-гийн холбоотнуудад аюул учирна” гэж Сангийн яамны мэдэгдэлд дурджээ. Барууны орнуудад царцаагдаад буй ОХУ-ын активуудын орлогоор Украинд зээл олгох…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр ирэх 2025 оны нэгдүгээр сард баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох бол хоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Увс, Завханы нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Гуравдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн сард нийслэлд үхрийн цул мах дунджаар 1 кг нь 20357 төгрөг байжээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 32.3 хувиар, 2023 оны 11 дүгээр сарынхаас 12.9 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин энэ оны 10 дугаар сарынхаас 26 төгрөгөөр буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг хэрэглээний сагсны нэрийн бараа, үйлчилгээнээс 2024 оны 11 дүгээр сард 105 бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сарынхаас нэмэгдэж, 44-ийнх нь үнэ буурчээ. Харин 255 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.3 хувиар нэмэгдэхэд, гурилын үнэ 3.9 хувиар, талх, нарийн боовны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайдын 2024 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 103 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой комисс, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Онцгой комиссын шуурхай бүлэг байгуулан, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, зудын эрсдэлийн үнэлгээ хийж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” өрх хөтөлбөрийн хүрээнд малчдын санал хүсэлтийг авах, зээлийн зарцуулалт, тулгамдаж буй асуудал, үр дүнг тодорхойлж байна. Нийслэлийн хэмжээнд 4429 малчин өрх байдаг. Шуурхай бүлгүүд 2000 гаруй малчин өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөсний 35 жилийг ойг тохиолдуулан МоАХ-ноос МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд “Ардчилсан хувьсгал өрнөж жинхэнэ утгаараа парламентын засаглалтай, хараат бус туурга тусгаар Монгол Улс болсноо дэлхий нийтэд зарлан тунхагласан аугаа үйл явцын түүхт 35 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Ардчилсан тогтолцоог төлөвшүүлэхээр алдаа оноотой зүтгэсэн 35 жилд Монголчууд иргэний нийгэм, хуулийн засаглал, хүний эрх эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй болсон ч мэдэхгүй, ойлгохгүй олон сорилтуудтай тулгарсаар л явна. Дагуул улс, нэр төдий бүгд найрамдах засаглал, нэг намын дарангуйлал, бүрэн тэжээвэр эдийн засаг гээд өнгөрсөн дэглэмийн олон сөрөг зүйлс өнөө ч арилаагүй, нийгмийн сэтгэл зүйд хадгалагдсаар байгаа нь үнэн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ онд нийслэлийн Засаг даргын 46 удаагийн захирамжаар 372 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлсөн байна. Тодруулбал, Толгойт, Ард Аюушийн өргөн чөлөө орчимд авто зам, шугам сүлжээний ажлын хүрээнд 358 иргэн, хуулийн этгээдийн газрыг бүрэн чөлөөлж дууссан. Мөн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж буй. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй