Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээг 2024 оны есдүгээр сарын 6-нд байгуулж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж байсан билээ. Улмаар барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм. “Монхорус интернэшнл” ХХК-ийн дэд захирал, Багануур батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан “Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс батарейн туршилт, тохируулгын ажлууд хийгдэж, арванхоёрдугаар сарын 6-нд анх төвийн системд эрчим хүчийг нийлүүлж эхэлсэн. Анх 1, 2 дугаар блокоос 25-30МВт чадал нийлүүлж эхэлсэн. Үүний дараа…
Зохиогч: Admin
2024 оны 12 дугаар сарын 12-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, гүйцэтгэх захирал П.Бямбацэрэн, удирдах зөвлөлийн гишүүн Н.Лувсанжав, Ц.Шаравдорж, Ц.Товуусүрэн нарыг хүлээн авч уулзан 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Ахмад настны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтын үеэрээ Улсын баатар цолтонд 5,0 сая, Хөдөлмөрийн баатар, Ардын цолтонд сард 3,0 сая, Гавьяат цолтонд 1,0 сая төгрөгний тэтгэмжийг сар бүр олгодог байхаар шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ.
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы…
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас 2024 онд шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байна. Энэ талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хийсэн хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, өгсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтыг хийж байна. Энэ удаагийн шалгалтаар ШТС-ын зай хэмжээ, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа,…
Хархорин зах нь замын урд болон хойд хэсгээрээ Баянгол, Сонгинохайрхан дүүргээр зааглагддаг. Өмнө нь огт анзаардаггүй, анзаарсан ч тоодоггүй байсан. Захын гаднах явган хүний зам дээр цаасан хайрцаг, даавуун дээр дэлгэж тавьсан бараануудыг би сая л нухацтай гэгч нь харж хэсэг зогслоо. Захын урд машин, явган зорчигчид түгжирч байгаа нь нэг л бүүдгэр. Зам дагуу эмх цэгцгүй өрсөн хир тоос, утаа униарт идэгдсэн бараа бүтээгдэхүүнийг хэн ч худалдаж авах билээ дээ гэж бодсон миний бодол буруу байж. Энд чинь амьдрал буцалдаг юм байна. Хүн хараад нүд хужирлах ганц ч өнгөлөг зүйл байхгүй, “хог” л гэсэн үг. Харин “хог” нэртэй эдгээр…
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувьд хүргэхээр тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгатай…
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Завханы Отгон, Баянхонгорын Баянбулаг, Галуутад цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Ховдын Алтай, Дарви, Үенч, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Баянхонгорын Жаргалант, Бөмбөгөр, Баянговь, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу (8 аймгийн 20 сум) байдалтай байна.…
ЦССҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаатай ярилцлаа. -Цусны донорын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, түүний ач тусын талаар олон нийт мэддэг, ойлгодог, дэмждэг болжээ. Тэр буянт үйлсийн эздийг чухам хэрхэн урамшуулж, алдаршуулдаг талаар танаас тодруулая? -Эхлээд “Хүндэт донор” гэдэг нэр хүндтэй шагналын талаар онцлоё. Энэ бол Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН)-ийн 35 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн доноруудад олгодог шагнал юм. Анх 1963 оноос хойш олгож эхэлсэн байдаг. -Одоогоор хэчнээн хүнд “Хүндэт донор” цол олгоод байна вэ? -1963-2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 2990 гаруй хүн “Хүндэт донор” цол хүртсэнээс 1400 нь цусаа идэвхтэй өгч байна. “Хүндэт донор” шагналыг жилд…
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнөөдөр телевизээр үг хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан нь зөв шийдвэр байсан бөгөөд хуйвалдаан зохион байгуулсан гэж өөрийг нь буруутгаж буйг няцаажээ. Тэрбээр уг шийдвэрийг гаргах болсон шалтгааныг тайлбарлахдаа, улс үндэстнээ хамгаалах, төрийн үйл ажиллагааг хэвийн байдлаар явуулахын тулд онц байдал зарласан гэжээ. Өөрийг нь огцрохыг уриалж буйг Юн Сог Ёль няцаагаад, импичментийг урвуулан ашиглаж буй сөрөг хүчнийг буруутгасан бөгөөд эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. “Надад импичмент зарлах, намайг мөрдөн шалгах эсэхээс үл хамааран би энэ бүхний эсрэг шударгаар сөрөн зогсох болно” гэж тэрбээр хэлснийг Ёнхап агентлаг эш татжээ. Өмнө нь…
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.12/ хуралдаан 09 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбар, төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Дараа нь Засгийн газраас 2024…