Зохиогч: Admin

Цахилгааны хэт ачаалал, цахилгааны угсралт, ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд: Цахилгааны угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх Стандартын шаардлага хангасан кабель, утас, цахилгаан хэрэгслийг ашиглах Шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж, хайлсан гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгахгүй байхыг НОБГ анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон. Тус батарей хуримтлуурын станц нь 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачааллын үед онцгой хувь нэмэр оруулж байна. Батарей хуримтлуурын станц нь шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хурааж, оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй. Мөн төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв. Түүнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход л “Томилолтын хугацаа нь зургаан сар” гэж ярьж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн хугацааг зургаан сараас нь хойш залгасан. Тухайн үед COVID-19 гээд иргэдийн хөл хориотой, улсын хил хаалттай, эдийн засаг хасах заачихсан байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ шиг дөнгөж хоёр дахиа УИХ-ын гишүүн болсон улстөрч тэр үеийг даагаад гарна гэдэгт итгэх хүн байгаагүй хэрэг л дээ. Харин тэр явсаар байгаад өнөөдрийг хүрэв. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд түүнийг эсэргүүцсэн гурван ч том жагсаал боллоо. Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн идэвхжилүүдийг эргэн харвал их сонин зүйл харагддаг. Цаг хугацааны…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын иргэдийн 180 гаруй мянган өрх гэр хороололд амьдардаг. Гэр хороолол нь 232.06 км2 талбайг эзэлдэг бөгөөд өнөөгийн байдлаар ашиглагдаж байгаа зам, гудамж талбайгаар зорчиход гэр хорооллын 10 хувь буюу 20 гаруй км2 талбай нь хаалттай, том оврын аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин зорчих, эргэх, очих боломжгүй, хаягжилт байхгүй, үерийн усанд өртөмтгий зэрэг эмзэг байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг ОБЕГ  тодорхойлжээ. Мөн гал унтраах автомашин зорчих боломжгүй хаалттай зам, мухар гудамжны судалгааг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд хийж, машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.01.20) Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа. Олон нийтийн дунд зарласан нээлттэй сонгон шалгаруултын дүнд ил тод сонсголоор томилогдсон баг бүрэлдэхүүн нь нэн тэргүүнд ёс зүй, хариуцлагын зарчмыг чухалчлах ёстойг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Тэрбээр, төв банкны үйл ажиллагаа ил тод бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстойг онцлоод салбар бүрт туршлагатай, мэргэшсэн төлөөллүүд томилогдсонд УИХ-ын гишүүд болон иргэд, олон нийтийн зүгээс итгэл, хүлээлт өндөр байгааг уламжиллаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, энэ удаагийн парламент банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ нэн түрүүнд…

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Турк Улс нь олон улсын түвшний боловсролын боломж, баялаг мэдлэг туршлагаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улсын оюутнуудад Туркийн хамгийн нэр хүндтэй их дээд сургуульд суралцах тэтгэлэг олгодог. Türkiye Scholarships нь Засгийн газраас санхүүжүүлдэг, өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд шилдэг оюутан, судлаачдад Туркийн шилдэг их дээд сургуулиудад урт болон богино хугацааны хөтөлбөрт хамруулах зорилгоор олгодог. Тус тэтгэлэг нь улс орнуудын хамтын ажиллагаа, нийгэм хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой ирээдүйн удирдагчдын сүлжээг бий болгох зорилготой юм. Тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21, магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас доош насны иргэд бүртгүүлэх боломжтой. Зарим их, дээд сургуулийн сургалт, мэргэжлийн…

Дэлгэрэнгүй

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ (1942-2025) Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын 8 болон 14…

Дэлгэрэнгүй

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох цавчаа хэмээх ногоон автобусны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал долоон удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулсан юм. А.Ганхуягийн хувьд энэ хэрэгт тухайн үед түгжрэлийн сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар ямар ч холбоогүй. Харин автобус нийлүүлсэн Солонгосчууд буруутай гэж мэдэгдсэн билээ.

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөхийнхөө өмнө Вашингтон хотын “Capital One Arena” цогцолборт дэмжигчдийнхээ цуглаанд оролцож үг хэллээ. “Бид ялсан!” гэж Д.Трамп үгийнхээ эхэнд хэлээд, шинэ засаг захиргаа “бүтэлгүй засаглалыг төгсгөл болгож, Америкийг дахин агуу болгох гэж байна” хэмээн мэдэгдэв. “Маргааш үд дунд дөрвөн жил үргэлжилсэн Америкийн уналтын хөшиг хаагдаж, бид Америк орны хувьд хүч чадал, хөгжил цэцэглэлт, нэр төр, бахархлын цоо шинэ хуудсыг эхлүүлэх болно. Бид энэ бүхнийг үүрд эргүүлэн авчирна” гэж Д.Трамп хэлжээ. Тэрбээр мөн хилийн бүс дэх хууль бус цагаачдын урсгалыг зогсооно хэмээгээд, даваа гарагт тангараг өргөснийхөө дараа хэлэх үгэндээ авах арга хэмжээнийхээ талаар дурдана гэж…

Дэлгэрэнгүй