Тавантолгойн гэрээг хариуцсан сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр эхэлж, түүнийг цагдан хорих шийдвэр гаргалаа. Улмаар шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулав.
Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм. Уг зүйл ангиар бол Хорлон сүйтгэх, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн хэрэг хамаардаг юм байна. М.Энхсайханы хувьд өөрт нь тулгаж байгаа дээрх зүйл ангийг огт хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан хүнийг ингэж хилсдүүлж болохгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
Д.Бат