1985 оны хавар Өмнөговь аймгийн төвөөс 10 ширхэг Зил 130 машин дүүрэн идэр залуус цэрэгт татагдаж хуучин тээврийн товчоо байсан тал дээрээс цуваа татуулан сүр дуулиантай хөдөлж байсан юм.
1985-1988 он бол гурван жилийн алба хаах cүүлийн цэргүүд эх орноо батлан хамгаалах ариун үйл хэрэгт оролцохоор дуу дуулаад дэрвэж явсан байх нь.
Үүнээс 50 нь Зүүнбаянд хувиарлагдаж очсон сон. Түүний дунд цохиж явсан хоёр хижээл эр энэ өдөр уулзав. Ханбогд сумын уугуул, оноосон нэр нь Баттогтох, хайрласан нэр нь Гог гэх энэ сумын заан цолтой бөх, / Зүүнбаянгийн каринтины баяр нутгийн хоёр хоёрын даваанд таарч би хаяж явсан юм/ Жавхлант багийн малчин хахир ягир ёж үгтэй үг бүр нь углуургатай яриа хөөрөө нь инээдэм дагуулсан эрхэм найзынхаа талаар инээдмийн баярын өдөр тэмдэглэл бичье гэж замын турш бодож гэртээ ирэв.
Нутгийн нэг нөхөр өвөл мал тооллогын гишүүд очиход нь би тоо мэддэггүй гэсэн гэнэ хожим нь Гог тэр чинь тоо мэддэггүй гэж худлаа л юм билээ. Ах бид хоёр гэж ирээд л ярих юм гэж суусан гэдэг.
Өчигдөр уулзахдаа асууж үзэв. Тийм ш дээ тоо чинь нэг, хоёр гэж эхэлдэг биз дээ. Тав зургаа гэж эхлэхгүй гэж хариулав.
За хавар мал төл сайн уу? Хаваржаа тохилог уу? Сонин сайхан юу байна? гэсэн асуултанд хаваржаа сайхаан сайхан, 1989 онд энэ нэг шар хүүхэн өнчин өрөөсөн цэргээс ирсэн шалдан бандитай л ханилж байсан одоо 12-уулаа болчихсон тууж явна. Нөхөн үржихүй талаасаа ч, ураг удам мөн чанар талаасаа ч өсөж дэвшиж сайхан байна аа.
Эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд нягт нямбай байдаг гэсэн. Охины минь охин бид хоёроос салдаггүй юм гэж өвөр дээрээ эрхлэх зээ охиноо үнсээд энэ минь над шиг хэрүүлч болчихгүй байгаа гэж санаа зовох юм гэнэ.
Танайх чинь хоёр хүү нэг охинтой биздээ? гэтэл тэгээд тэдний таван хүүхэд, найм бид хоёртой 10, хүргэн бэр хоёртой 12 болдийм байгаа биздээ. Хүн амын тоо ингэж гарна шүү дээ гэж хуруу дарж тайлбарлалаа.
Манай хүн дэлхийг нисэж тойроод ирсэн гэнэ. Эндээс нисээд Улаанбаатар хот хотоос Бээжин, Бээжингээс Сан-Франциско, Алдарт Панамын суваг юу юу гэчив маш олон улс хот нэрлээд тэгээд улаан Москвагаар тойроод ирсэн.
Агаарт 48 цаг явж үзсэн тухайгаа хуучлах зуур энэ өвчинд тэр халуун газрын нялцгай биет иддэг нөхдүүд л хиараад байна уу? Үгүй юу? Манай энэ байгаль цаг уур хонь малын маханд их учир байх шиг байна.
Чи минь мах идэхгүй ногоогоор хооллож даавуу нөмөрч суудаг /Бясалгал хийдэг/ хэвээр байсан бол эхний ээлжинд чад хийх байсан шүү маханд орсон нь болж дээ гэнэ.
Олоон жилийн өмнө уулзахад Гог надад за Нэмэх ээ мах ид таргал чи тарган гуйлгачин ер нь үзсэн үү? гэж байв. Тэр үед Гог мариатай махтай залуу байв.
Тарган үхрийн өвчүү мах чанасан хоол гаргаж дайлангаа за хавар ид мал төллөж байхад гаднаас хүн ирэх дэмий тус болохгүй ирэх бөөн ажлын дараас болдгийг зарим хүмүүс дарга нар мэддэггүй юм даа.
Өнгөрсөн жил Өмнөговь аймаг соёлын жил гэж зарлаад хөгшин чинь ийм юм хийлээ гарч үзье гээд “Монгол бүжиг”- гэсэн хаалга онгойлгов. Шинэ жилийн засалттай жижигхэн ч гэсэн тохилог хөгжимтэй караоке хажуудаа жижиг тусгай өрөөтэй байр үзүүлэв. Би нэг зүйлээс их айж байна. Энэ хөгшин залуугүй хүн бүр утас маажиж хамаг цагаа элдэв юм үзэж өнгөрүүлээд үүнээс гарах сөрөг үр дагаврыг тооцож үзэхгүй байна. Ийм учраас бүжиг хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай. Зүгээр ч ирж бүжиглэхгүй хүний л амьдрал хойно төрсөн өдрийн баяр, тэмдэглэлт үйл явдал, баяр хөөрөө хуваалцах хэн бүхэнд манай хаалга нээлттэй шүү.
Төлбөр яаж авдаг вэ?
За яахавдээ ирсэн хүмүүст 2000 төгрөг шүү боломжгүй бол өгөхгүй ч байж болно шүү. Тог цахилгаан элдэв зардал чирэгдэл гардаг л юм гэхээр хүмүүс бараг илүү өгчихдөг гэнэ.
Хоёр найз ярилцаж дуусаад явах үед миний унаж явсан машины амортизаторыг хараад хөөе дарга ийм байдалтай явахгүй ээ. Хошин шог шиг юм гэж ирээл
Чи миний машиныг хар пүрш гол төмрийг барьж үз гэж надад хэрэгтэй хэрэггүй зөвлөгөө өгч өөрийнхөө машиныг жаал магтаад авлаа. Уг нь би жолооч инженер механикч мэргэжилтэй хүн л дээ.
Харин найз бол малын цэрэг, малчин мал аж ахуй эрхэлж яваа эгэл эр хүн түүний сэтгэж зүтгэж хийж хэрэгжүүлж байгаа байдал надаас хэдэн хувь илүү юм.
Би малтай болох бодолтой байгаа гэсэн санаанд За даа Нэмэх минь чадах болов уу? Би бог малаа зарж үрээд дуусгасан хүйтэн шуурганаар малын араас явж байгаад өсгөж үхнэ. Амьтан муу хэлнэ юу дутлаа гэж хүн хүчгүй байж мал цуглуулдаг байна. Харин хэдэн тэмээ үхэр бод бол зүгээрээ. Зуд болвол туугаад явахад говьруу ороод хавар намарт нуур бараадуулаад байхад аваад үлдэнэ. Хэдэн жилийн өмнө ган болоод хойшоо оторт явсан айл амьтанд ад үзэгдээл хөөгдөж туугдаад зовлонгоо эдэлсэн шүү чи дэмий л юм сэдэж яваа хүн байна даа.
Уг нь би тархи сийрэг хоёр хүн хоорондоо наймаа арилжаа хэлцэж байхад дундаас нь тооцоо бодоод тоо гаргаад ашиг алдагдал авах өгөх шийдвэрийг өөртөө гаргачихдаг байсан юм одоо ч мэдэхгүй шууд л ард нь тэг нэмээд нэмээд …?? Дээр дооргүй бүгд шунал шуналын хэнээтэй болцорсон юм уудаа! ? гэж инээж зогслоо.
Явсан хүнээс үг сонс гэдэг ямар ч байсан хийсэн юмтай хэлэх ярих үгтэй найзтай цөөхөн хором инээсээр эргэлээ. Хангийн боомтод юу юу үнэтэй байсан гэлээ гэсэн асуултанд хариулсангүй муухан мушилзаж үлдэв.
Б.Баярнэмэх 2020-04-01