Шинэ коронавирус буюу “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж буйтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 35 мянган амны хаалт оёж Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Мөн ШШГЕГ-ын харьяа нийт найман хорих анги, хоёр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штаб, байнгын хяналтын цэгүүдэд ажиллаж буй алба хаагчдад халуун хоол цай, аарц, чацаргана, витамин, амны хаалт зэргээр дэмжлэг үзүүлээд байна.
Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар нийт 76 улсад тархаж, халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 90433-д хүрснээс 48 мянга гаруй хүн эдгэрсэн бол 3000 гаруй хүн нас бараад байна.