Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Төрийн ордонд зохион байгуулсан МАХН-ын Их хурлын төлөөлөгчдийн нэг МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Э.Эрдэнэжамъян, Н.Уламбаяр нар О.Баасанхүү гишүүн рүү дайрч, улмаар элэг рүү нь өшиглөж зодсон. Үүнээс болоод элгэндээ доргилт авсан учраас маргааш Солонгос руу эмчилгээнд явна” гэв. Г.Бямбасүрэнгийн хувьд МАХН нэрийг авч үлдэхэд хүчин чармайлт гаргаж байсан хүмүүсийн нэг гэгддэг бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх цагдаа болж явахад өмгөөлөн хамаалж байлаа. Мөн 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс’ эвслээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байсан юм. Харин сүүлийн үед намынхаа удирдлагуудтай түнжин хагарч, Н.Энхбаярын эсрэг тэмцэх болоод байгаа “эсэргүү’ этгээдүүдийн нэг билээ.
Б.Бат