Нэр бүхий хуульчдыг ажлаас нь чөлөөлж эхэллээ. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн гавьяаныхаа амралтад суух нас нь болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан зарлиг гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл 11 дүгээр сарын 19-нд ШЕЗ-ийн зөвлөхөөр ажиллаж байсан гавьяат хуульч Б.Сарантуяаг ажлаас нь чөлөөлжээ. Б.Сарантуяа шүүгч орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд гэрээний хугацаа нь дууссан байна.
Б.Сарантуяа 1976-1977 онд Төв аймгийн шүүхэд арбитрын байцаагч, 1977-1978 онд Сүхбаатар районы ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1978-1979 онд Сүхбаатар районы ардын шүүхэд шүүгч, 1979-1993 онд Октябрын районы ардын шүүхэд шүүгч, 1993-2000 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, 2000-2003 онд Нийслэлийн шүүхэд шүүгч, 2003-2011 онд Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч, 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байв. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2013 оны арванхоёрдугаар сарын 27-нд ШЕЗ-ийн гишүүнээр томилогдсон юм.
Д.Бат