2019 оны 9 дүгээр сарын 13-нд “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд нарын бэл бэнчин эрс нэмэгдэж, хөрөнгө нь богинохон хугацаанд огцом өссөн байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэдэг хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн хороонд өгч буйгаа мэдэгдсэн билээ.
Тус хөдөлгөөн “М.Оюунчимэг гишүүн болсныхоо дараа 541 сая төгрөгийн хадгаламжтай болсон. Ж.Мөнхбат УИХ-д суусны дараа орлого нь 5 дахин өсч 1 тэрбум болсон бол үл хөдлөх хөрөнгө нь мөн огцом өсч 2.2 тэрбумд хүрсэн, харин Л.Болд гишүүний орлого нь 6 дахин өсч, 1.053 тэрбум төгрөг болсон” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Ёс зүйн дэд хороо хуралдаж зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. “Бид уучлахгүй” гэх хөдөлгөөний нийтэд дэлгэсэн баримт бодитой, эсэх нь удахгүй тодрох бололтой.
Л.Бат