УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны 10 дугаар сарын 3-нд хуралдаж Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Улмаар Төрийн тэргүүний хоригийг хүлээн авах шаардлагагүй гэдэг дээр бүлгийн гишүүдийн олонх нь санал нэгдсэн юм. Харин УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Д.Бат