Сүүлийн хоёр өдөр нийслэлд үе үе хүчтэй бороо орж байна. Үүний үр дагавар ямар хэмжээнд байгаа талаар холбогдох байгууллагууд цаг тухай бүрт нь мэдээлж байгаа юм. Тухайлбал, их хэмжээний усархаг бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсчээ.
Иймд хөдөлгөөнд оролцогч нийт жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийн дагуу анхаарал болгоомжтой байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Б.Бат