ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 18-нд болж байна. 8 нэр дэвшигч өрсөлдөж байгаа энэ удаагийн сонгуульд одоогийн Төрийн тэргүүн В.Путиныг 60-70 хувийн санал авч дахин сонгогдох магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Учир нь сонгуулийн өмнө хийсэн санал асуулгаар судалгаанд оролцогсдын 70 орчим хувь нь түүний төлөө саналаа өгөхөө илэрхийлсэн юм.
Өмнөх сонгуулиудад Нэгдмэл Орос намаас нэр дэвшин ялалт байгуулж байсан тэрбээр энэ удаад бие даан өрсөлдөж байна.