Монголын нэртэй бизнесмэнүүдийн нэг “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л. Чинбат олон тооны сайн үйлдрийн үхэр, тугалаа алджээ. Тэрбээр энэ талаараа өөрийн Фэйсбүүк хуудсандаа “Сайны хажуугаар саар зүйл их байх юмаа. Малын хулгай, үр тариа, түлш шатахууны хулгай гэдэг зүйл үнэхээр гаарч хүндрэл учруулж байна даа. Манайхаас сүүний чиглэлийн монтбэллиард, ангус, лимузин үүлдрийн үхрийн тугал олон тоогоор алдагдаад байна. Маш их эм тариа, идэш тэжээл, нарийн арчилгаа шаарддаг ийм үхрийг хулгайлсан хүмүүс нь мал болгож чадахгүй. Ийм цоо эрүүл, үүлдэр угсаа нь цэврээрээ байх тусмаа Монголын малчдад, мал аж ахуйн ирээдүйд хэрэгтэй юм. Гадна, дотнын хүмүүс нийлсэн бүлэглэл хуулийн цоорхойг ашиглан хулгай хийж байна. Аргаа барахдаа олон нийт та бүхнээсээ тусламж хүсэж байна аа. Бидний үйл ажиллагаа явуулдаг нутаг оронд малын болон бусад эд зүйлсийн хулгайтай холбоотой мэдээллийг худалдаж авах гэсэн юмаа. Иймд та бүхэн ямар нэгэн хулгайн гэмт хэрэгтэй холбоотой олж мэдсэн зүйл байвал 99906553 гэсэн дугаар луу холбогдохыг хүсэж байна. Нууцыг чандлан хадгална. Хулгайчдыг баригдтал түгээгээд өгөөрэй. Баярлалаа” хэмээн олон нийтээс дэмжлэг хүсчээ.