Авлигын хэргээр шалгагдаж буй нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түтгэлзүүлэх зарлигт Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан билээ. АТГ-ынхны тайлбарласнаар Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр дээрх шүүгчдийг шалгаж байгаа бололтой.
Асуудал үүгээр ч зогссонгүй, өнгөрөгч баасан гарагт АТГ–аас нэр бүхий шүүгчдийн гэрт нэгжлэг хийсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн зарлигаар огцроод буй шүүгч Ж.Оюунтунгалаг хэвлэлийн бага хурал хийх үеэрээ нотолсон юм. Түүнээс гадна Дээд шүүхийн нэр бүхий дөрвөн шүүгчийг хуулийн байгууллагаас саатуулсан байж болзошгүй тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Д.Бат