С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх гэж асуудалд буруутгагдаж буй ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүх гаргасан билээ. Тэрбээр шүүхийн энэхүү шийдвэр гарахаас өмнө нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байсан юм.
Тэгвэл хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Б.Хурц нь ТЕГ-ын зөвшөөрлөөр мэдүүлэг өгч эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Гэхдээ төрийн нууцад хамаарах мэдээлэл өгөхгүй аж. Яагаад гэвэл хуулиараа төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан албан хаагчид үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн дотор төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулах ёсгүй юм байна.