Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав.
ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Улсын Дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Дээд шүүхийн байранд очиж, Дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.
Зарлиг уншиж сонордуулсны дараа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.