2019 оны 4 дүгээр сарын 8-нд Монгол банкны шийдвэрээр “Капитал” банкийг албан татан буулгасан билээ. Өнгөрөгч шөнө “Капитал” банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я болон Зээлийн газрын захирал Д нарыг цагдан хорьжээ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаар болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна.
“Капитал” банкны дээрх эрх мэдэлтнүүдийг төсвийн мөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү баривчилжээ. Тус банкны харилцагч нарын хувьд 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай нь ХААН банкаар дамжуулан мөнгөө авч байгаа юм.
С.Болд