Өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголиан коппер корпорэйшн” компани “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулсан билээ. Энэ үеэрээ тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчөөр худалдаж авсан хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр Эрүүгийн цагдаагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж ХХБ-ны босс Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Тэднийг Төв аймгийн мөрдөнд саатуулан шалгаж магадгүй талаар эх сурвалж мэдээлсэн ч хорих 461 дүгээр ангид саатуулжээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хурандаа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ АТГ, ЭЦГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгах хамтарсан ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Энэ хүрээнд холбогдох хүмүүсийг баривчилсан. Мөрдөн байцаах ажиллагааны үеэр илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг байцаалт өгөөд гарч ирлээ
Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхонг баривчиллаа pic.twitter.com/UZHZfW2ePh
— МонголУлс (@RiseofMongolia) March 5, 2019
С.Болд