БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Санал хураалтыг 24 цагийн дотор явуулна.
Өмнө нь барьсан хуулийн төслөөр санал хураахад эрх баригч намын гишүүд оролцоогүй тул дэмжигдээгүй юм. Хуулийн төслийг батлахад Үндэсний ассамблейн 300 гишүүдийн 200 нь дэмжих ёстой. Эрх баригч “Иргэний хүч” нам нийт 108 суудалтай.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн рейтинг 11 хувь болтлоо унаад байна. Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа судалгаанд оролцогчдын 85 хувь илэрхийлсэн бол 11 хувь нь дэмжиж байна. Ингэхдээ 75 хувь нь Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулахыг дэмжсэн бол 21 хувь нь шаардлагагүй гэж үзжээ.
Эх сурвалж: zindaa.mn