Улигт түгжрэл… Ар араасаа цувран зогссон машинууд… “Оркоо урагшлаад өгөөч ээ” гэж 40 гаруй насны эр цонхоо нээж бгаад тавтай нь аргагүй орилов. Өмнөх машинаас нь махлаг ягаан хүүхэн цухуйснаа “Өгөp толгойт минь юу хуцаад байнаа” гэж хорсол заналаа барьж ядан хариу барив. Хүн доромжлоод таашаалын дээдийг мэдэрсэн байх. Өндөр хөгжилтэй оронд бол бараг л эвэртэй туулай үзсэн мэт гаж сонин үзэгдэл. Харин манайд өдөр болгон цагаар ярих биш секунд, минут тутамд тохиолддог гайхаад байх этюд биш.
Иргэдийн 30 гаруй хувьд нь шизофрени өвчний шинж ажиглагдсан гэж мэргэжлийн эмч нарын ярьсан нь ортой л болов уу! Улаанбаатарын хүнд хэцүү асуудлыг сүүдэр мэт дагасан нийгмийн стресс, түүний үр дагавар болсон сэтгэцийн эмгэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх вий!
Ууртай хүмүүс, улангассан улаан хэрүүл, амиа бодсон атгаг новшийн зан, адилхан нэгнийхээ мууг үзэх гэж улайрсан ад ёрын тэмцэл дунд улсын маань ирээдүй утаа шиг хордож бна! “Гарц, шийдэл тун алга уу?” гэж хэнээс би асуух вэ?! Энэ улс өнө улаан орших нь ард түмний ухамсар сэтгэхүйгээс хамаарна гэдгийг ойлгох нүд утаа, түгжрэл, ядуурал дунд сохрох хэмжээнд хүрчихээгүй биз?!
Д.Дорж