Автобусны буудал дээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүд бөөгнөрчээ. Харамсалтай нь цэр нус, шүлсээ хамаагүй хаяна.
Эндээс л хотын соёл эхэлдэг гэдгийг эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид нь ойлгуулмаар байна! Ханиад томуугийн улирал үргэлжилж байгаа ийм үед нус цэрээ ил задгай хаях нь халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг бүр хүүхэд байхаас нь ойлгуулахгүй бол хаа тааралдсан газраа хогоо хаядаг, нус шүлсээ цацдаг үзэгдэл энгийн мэт болжээ! Хотын соёл ухамсарт багаас нь анхаармаар байна! Өвлийн цагт гудамжинд нус цэрээ замбараагүй хаядаг бүдүүлэг үзэгдэл хотын гудамж талбайг бохирдуулж, гадаадын хүмүүст Монголыг муухайгаар харуулж байна шүү!
Д.Дорж