АНУ-ын 2024 оны сонгуулийн үр дүнг хараахан эцэслэн гараагүй байна. Одоогийн байдлаар Д.Трамп 52 орчим хувийн саналаар тэргүүлж, К.Харрис 48 орчим хувийн саналаар удаалж байна. Энэ талаар CNN “АНУ-ын энэ удаагийн сонгуулийн үр дүн хараахан дуусаагүй байгаа ч Дональд Трамп ялалт байгуулах магадлал өндөр харагдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтүүдийн нэгэнд тооцогдох мөч ойртож байна. Сонгуулийн газрын зураг нь Жо Байденд ялагдсан 2020 он гэхээсээ илүү Трамп ялсан 2016 он шиг харагдаж байна. Тулааны талбар болох долоон мужаас эхний хоёр нь болох Хойд Каролина, Жоржиа мужуудад Трамп ялна гэж таамаглаж байсан. Эдгээр ялалтууд нь уламжлалт хөдөө орон нутагт хүчтэй пиар хийсний үр дүнд бий боллоо” гэгчлэн мэдээлэв.