Гэмтлийн болон хүүхдийн эмнэлгийн ачаалал стандарт хэмжээнээсээ давсан нь удаан үргэлжлэх тусмаа аюултай үр дагавар. Цас мөсний улирал эхлээгүй байхад гэмтэж бэртсэн хүмүүсийн хөлд дарагдсан, тэдэнд үйлчлэх эмнэлэг нь ганцхан. Ханиад томууны “сезон” болоогүй байхад Эх нялхасын эмнэлэгт ганцхан шөнө 460 хүүхэд хандаж байна гээд бодохоор гамшиг цаашаа. Үргэлжлээд Хавдрын эмнэлэг гэдэг зарим хүнд орой нь үл харагдах уул мэт цаг нь олдоход хэцүү газар бий. Эхний ээлжинд энэ гурван эмнэлгийн тоог ядаж нэгээр нэмчих, биш ээ нэмүүлчих юмсан!
Д.Лхагва