Өсвөр үеийнхний дунд дотрын өвчлөл, нойр булчирхайн үрэвсэл тоохгүй өнгөрч боломгүй түвшинд хүрчээ. Шалтгаан нөхцлийг нь тогтоож, хариу арга хэмжээг яаралтай авах ёстой байтал юуны учир алгуурлаад байна вэ?! Энэ улсын ирээдүй эрүүл байх ёстой биз дээ! Ард түмний амьжиргааны түвшин доройтох тусам эрүүл мэндн асуудал хүндэрдэг нь хууль!
Эмч нарын тайлбарлаж байгаагаар хийжүүлсэн ундаа, чипс, чихэрлэг бүтээгдэхүүн, бэлэн гоймонгийн хэрэглээ хүүхэд багачуудын дунд их байгаа нь уг өвчлөлийн шалтгаан болдог аж.
Тийм учраас эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй болоод байна. Мөн багш нар ч гэсэн хичээлийнхээ тавхан минутыг эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний сурталчилгаанд зориулж яагаа болохгүй гэж!
Д.Лхагва