Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр эрчим хүчний үнийг нэмэхийг эсэргүүцэж байгаагаа ищлэрхийлсэн. Үүний дараа эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон тул эмч нарын цалинг нэмж чадахгүй болсон талаар мэдээлж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.
Тэд энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяна гэв.