АН-ын залуу гишүүн, УИХ-ын гишүүн Ө.Шижир Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын ахмад улстөрчтддөө хандаж “Ах нар одоо бүгдээрээ амарцгаа…. Та нар өнгөрсөнд чадаагүй ирээдүйд ч чадахгүй…” гэж хатуухан үг чулуудсан юм. Үүнийх нь хариуд АН-ын дарга асан С.Эрдэнэ “Шижирээ дарангуйллын эсрэг амь насаараа дэнчин тавьж тэмцэж Ардчиллын суурийг тавьж галыг асаалцсан хүмүүсийг амарцгаа гэж байгаа бол 1-рт чамд тийм эрх байхгүй, 2-рт чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй цүнх барьж лифтээр өгсөж эрх мэдэлд хүрсэн нусан буу ингэж томордоггүй юм?!!” хэмээн хариу барив.