МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг улираан томилох нь зүйтэй гэдэг шийдвэрээ эцэслэжээ. Харин НИТХ-ын даргад Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баярыг томилохоор тохиролцсон байна.
НИТХ-ын анхны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх юм. НИТХ-д МАН 40 суудал авсан болохоор Х.Нямбаатар, А.Баяр нар ногоон гэрлээр батлагдах нь тодорхой.
Д.Дорж