Скүүтэр, дугуй, цахилгаан дугуй, мопед, мотоцикль зэрэг тээврийн хэрэгсэл нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлж байхад арга хэмжээ авахгүй байна.
Драмын театрын дэргэдэх айриш пабын хажууд скүүтэр дээр сундлан давхиж явсан 17-18 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нэгэн эмэгтэйг шуудхан мөргөчихөв. Үүндээ санаа зовж байгаа ч шинж алга. Харин ч өөрсдийгөө өмгөөлөн янз бүрийн үг унагааж байх юм.
Төв шуудангийн хажуугаар явж байсан 60 гаруй насны ахмад хүнийг мөн л араас нь мөргөчихлөө. Энэ мэт жишээ тасрахгүй байна. Гэтэл яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?!
Д.Дорж