Өндөр хөгжилтэй оронд явган хүний гарц дөхөөд ирэхэд жолооч нар хурдаа хасдаг. Угаасаа замын хөдөлгөөний дүрэмд “Явган хүний гарц, гарам дөхөх үед хурдаа хасна” гэсэн маш тодорхой заалт байдаг. Хүний амь настай болохоор зориуд ингэж хатуу зааж өгсөн юм.
Харамсалтай нь Монголд энэ заалтыг баримталдаг жолооч маш ховор байна. Гарцаар гарч яваа явган хүнд бараг тулж очоод дуртай дургүй тормозоо гишгэх юм. Жолооч нарын иймэрхүү балмад үйлдлээс болоод мөн ч олон хүн цаг бусаар хорвоог орхиж, хайртай дотно хүмүүсийнхээ элгийг харлуулж байна даа. Өөрөөр хэлбэл, явган хүний гарц ойртох үед хурдаа хасах бус эсрэгээрээ нэмдэг, гэрлэн дохион дээр зогсдоггүй, урсгал сөрдөг малнаас дор сэтгэхгүйтэй, хүйтэн, хүн чанаргүй хүмүүст хууль хатуу үйлчлэх цаг иржээ!!!
Д.Лхагва