Өндөр настай эцэг, эхийнхээ тэтгэврийн мөнгөөр архи уудаг, хүүхдийнхээ сургалтын төлбөрт ашигладаг хүмүүс цөөнгүй. Өөрөөр хэлбэл, аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг өөрт нь зориулдаггүй хүйтэн сэтгэлтнүүд хот, хөдөөгүй байдаг. Тэгвэл тэдний толгойг илэхгүй гэдгээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр “Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг ПАРАЗИТУУДЫГ 6 сараас 1 жилээр хорьдог болно. Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64%, бие махбодын хүчирхийлэл 47%, эдийн засгийн хүчирхийлэл 36%, үл хайхрагдах байдал 21%эзэлж бна. Ахмадын тэтгэвэрт 2 жилээр 100 хувиар тооцож банкууд зээл өгч буй. Хэн зээлийг хэрэглээд байгаа вэ гэдэг нь асуудалтай. Цалингийн зээл 50 хувиас хэтэрдэггүй гэтэл хөдөлмөрийн чадваргүй хүний мөнгийг 100 хувь барьцаалж зээлнэ гэдэг байж боломгүй хүнлэг бус явдал юм” гэлээ.
Д.Дорж