МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч С.Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслол өчигдөр болж өнгөрсөн. АН-ын хөгшин, залуу янз бүрийн хүмүүс янз бүрийн үг хэлцгээсэн. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг. Залуусаа С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна. Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд Та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.