Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, эрс сэрүүсэх зэргээр цаг агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ.
Тиймээс иргэд та бүхнийг:
Дулаан хувцаслах,
Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, тухайн очих гэж байгаа газрынхаа цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авч, шийдвэр гаргах,
Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, малд явуулахгүй байх, Малаа ойрын бэлчээрт бэлчээх зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг ОБЕГ онцлон анхааруулж байнa!