Өнгөрсөн 6 дугаар сарын эхээр зохион байгуулсан автомашингүй өдрийн үеэр осол аваар их гарсан. Учир нь дугуй, мотоцикль, цахилгаан дугуй, скүүтэр зэргийг хориогүйгээс хоорондоо мөргөлдөх, явган алхаж буй хүүхэд, хүмүүсийг мөргөж гэмтээх үзэгдэл иргэдийг бухимдуулсан. Зүүн 4 зам дээр мотоцикль унасан залуу бага насны хүүхэд мөргөж унагаачихаад зугатаасныг цагдаа нар цаг алдалгүй саатуулаагүй бол осолд өртсөн иргэд хохироод өнгөрөх байлаа!
Автомашингүй өдөр иргэд гудамж талбайгаар чөлөөтэй явж, хүүхдүүд айх аюулгүй гүйлдэх учиртайсан. Гэтэл тэр боломж нь үндсэндээ хаалттай байдаг гэхэд болно. Тийм учраас автомашингүй өдөр бүх төрлийн дугуйг хориглох хэрэгтэй!!!
Д.Дорж