Хойд хөршийн удирдагч В.Путин Монгол Улсад айлчлал хийсэнд АН-ын “өвгөн партизан” Э.Бат-Үүл ундууцаад сүйд. Хорсол зэвүүцлээ барьж ядсан тэрбээр “Ардчилсан Намын үйл хэргээс урвасан Гантөмөрт: Ардчилсан Намыг анхдагч олон мянган залуус 1990 онд, ганц муу Путин байтугай, 100000 гаруй цэрэгтэй Зөвлөлт Оросын хамгийн том армийг Монгол орноос гарахыг шаардан тэмцэж байсан. Путинээс чацга алдан айхдаа, намыг маань путинчүүдийн нам болгосон Жэнко та хоёртой хариуцлага тооцох сайн цаг ирнэ ээ!” хэмээн цахим хуудсаараа дамжуулан заналхийлжээ.
Ардчиллыг Монголд авчирсан, ардчиллын үйл хэрэгт үнэнч хүн л юм бол бусдын үзэл бодлыг яагаад дэвслээд, өөрийнхөө байр суурийг тулгаад байна вэ? Л.Гантөмөр төрийн сайдын өнцгөөс асуудалд хандаж байгаа биз дээ? Ардчиллын амин сүнс олон үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхөд оршдог?
Д.Лхагвадорж